Найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
Найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр

Найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр

  • Аргын тооллын: 2016.6.1, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 05.57-21.43
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйл, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ.

Загвар өмсөгч Нора нүцэглэв
Загвар өмсөгч Нора нүцэглэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.