"Их тэнгэр"-ийн 7.4 га газрын цаана...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 45 секунд
“Их тэнгэр“-ийн 7.4 га газрын цаана...

“Их тэнгэр“-ийн 7.4 га газрын цаана...

 

Богдхан уулын дархан цаазат бүсэд оршдог "Их тэнгэрийн ам"-нд Монголын Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүрэн эрхийн хугацаандаа гэр бүлээрээ улсын хамгаалалтад амьдардаг бөгөөд үүнээс өөр утгаар тус бүсэд үйл ажиллагаа явуулах битгий хэл хүссэн хүн нэвтрэхэд туулийн бэрхшээлтэй байдаг.

Гэтэл энэ бүсэд үйл ажиллагаа явуулах эрхийг олж авсан нэгэн азтай компанийн талаар "Их Тэнгэрийн 7.4 га газрыг ЗГ-ын тогтоолгүй "заржээ" хэмээн itoim.mn мэдээлэв.

Мэдээллээр Их тэнгэрийн амны Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтад байдаг 120 га газраас 7.4 га-г аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор ашиглах эрхийг "Шинэхэн Групп" хэмээх хувийн компанид таван жилийн хугацаатай буюу 2020 оны 07.01 хүртэл олгожээ. Тэгэхдээ ашиглах эрх нь дуусмагц хугацааг нь дахин сунгах боломжтой нөхцлөөр гэрээлсэн байна. Тэгэхээр тус компани тусгай хамгаалалттай дархан цаазат газрыг хичнээн ч урт хугацаагаар ашиглах боломжтой болж таарч байгаа юм.

Тэгвэл энэ дархан эрхийг эдлэх боломжийг БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" хуулийн 37.1 дэх заалтыг үндэслэн олгож, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв, ХУД-ын засаг дарга Ж.Ганхуяг, "Шинэхэн групп" ХХК-ийн захирал Ж.Сансар нар гуравласан гэрээ байгуулсан байна.

 З7 дугаар зүйл. Газар ашиглах тухай гэрээ

 1. Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.

 36 дугаар зүйл. Газар ашиглуулах тухай шийдвэр гаргах

 1. Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.

Үүнээс харахад Дархан цаазат газрыг богино хугацаатайгаар ашиглах мэт харагдуулсан "далд" урт хугацааны гэрээний цаана Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв, ХУД-ын засаг дарга Ж.Ганхуяг, "Шинэхэн групп" ХХК-ийн захирал Ж.Сансар нарын нэлээн нарийн тохироо байхыг үгүйсгэхгүй юм.

Д.Үржинбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
Т.Аюурсайхан:МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэмцэл зарим бүлэглэлийнхэнд таалагдахгүй байгаа тул харлуулж, гүтгэж байна
Т.Аюурсайхан:МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэмцэл зарим бүлэглэлийнхэнд таалагдахгүй байгаа тул харлуулж, гүтгэж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.