Суулгац дайрсан гэх машины жолооч тайлбар хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 24 секунд
Суулгац дайрсан гэх машины жолооч тайлбар хийлээ

Суулгац дайрсан гэх машины жолооч тайлбар хийлээ


Өнгөрөгч ням гарагт буюу бүх нийтээрээ мод тарих өдөр цахим сүлжээнд тарьж суулгасан суулгац дээр машинаа байрлуулсан зураг цацагдсан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тодруулбал, Toyota Mark-X маркийн 6075 УНТ улсын дугаартай авто машины жолооч Б-д холбогдох гомдлыг иргэдээс Замын Цагдаагийн Газарт ирүүлсэн аж. Харин замын цагдаагийн газраас уг гомдлын дагуу автомашин эзэмшигчтэй нь уулзаж тодруулга авсан байна. Замын цагдаагийн газраас мэдээлж байгаачлан уг зөрчил нь 2014 оны 4 дүгээр сард БГД-н нутаг дэвсгэр Үйлдвэрчний соёлын төв ордны арын зогсоол орчим гаргасан зөрчил байсан гэнэ.  Улмаар Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д "Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш З сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно" гэж заасан байдаг тул тухайн жолоочид захиргааны арга хэмжээ авах үндэслэлгүй байна хэмээн мэдэгджээ.

Мэдээний эх сурвалж: http://time.mn/63163

Ц.ЭРДЭНЭБАТ: ЭНЭ ЦАР ТАХЛЫН ХҮНД ЦАГ ҮЕД ӨРХ БҮРД САЯ ТӨГРӨГ ӨГВӨЛ БОДИТОЙ ДЭМЖЛЭГ БОЛНО
Ц.ЭРДЭНЭБАТ: ЭНЭ ЦАР ТАХЛЫН ХҮНД ЦАГ ҮЕД ӨРХ БҮРД САЯ ТӨГРӨГ ӨГВӨЛ БОДИТОЙ ДЭМЖЛЭГ БОЛНО
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.