Єнгєрсєн баасан гарагт Улсын Дээд шvvхийн хяналтын шатны эрvvгийн хэргийн шvvх хуралдаанаар Д.Цогтбаатар, Д.Энхтєр, Б.Чингvvн, П.Гансvх, М.Бат-Эрдэнэ, Н.Наранбаяр нарт холбогдох эрvvгийн хэргийг ялтан болон тэдгээрийн ємгєєлєгч нарын гаргасан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцэж анхан болон давж заалдах шатны шvvхийн шийдвэрийг хэвээр vлдээлээ. Єєрєєр хэлбэл, хурандаа Д.Цогтбаатарыг тєрийн нууц задруулсан гэж vзсэн учраас ялыг нь ийнхvv хэвээр vлдээсэн юм.
Єнгєрсєн оны аравдугаар сарын 24-ны єдєр Дvvргийн Эрvvгийн хэргийн анхан шатны нэгдvгээр шvvх уг хэргийг хэлэлцээд Д.Цогтбаатар, Д.Энхтєр, П.Гансvх, Б.Чингvvн, М.Бат-Эрдэнэ нарт холбогдох Эрvvгийн хуулийн ерєнхий ангийн 35 дугаар зvйлийг журамлан мєн хуулийн 251 дvгээр зvйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дvгнэлт vйлдэж ирvvлж эрvv шvvлт тулгасан гэх гэмт хэргийг нотлогдоогvй гэж vзэж, Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зvйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгvй болгож, Д.Энхтєр, П.Гансvх, Б.Чингvvн, М.Бат-Эрдэнэ нарыг цагаатгасан юм.
Харин Д.Цогтбаатарыг тєрийн нууц задруулсан, бусдын эд хєрєнгийг авахаар далайлган сvрдvvлсэн гэмт хэргийг vйлдсэн гэм буруутай хэмээн vзэж, Эрvvгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зvйлийн 87.1-д зааснаар таван жил, мєн хуулийн 149 дvгээр зvйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар таван жилийн хорих ял тус тус оноож, vvнээс 149.2-т зааснаар оногдуулсан таван жилийн хорих ялыг Єршєєл vзvvлэх тухай 2009 оны хуульд хамруулан єршєєн хэлтрvvлж, биечлэн эдлэх ялыг таван жил хорих ялаар тогтоож байсан юм.
Тvvнчлэн Н.Наранбаярыг худал мэдvvлэг єгєх гэмт хэргийг vйлдсэн гэм буруутай хэмээн vзэж, Эрvvгийн хуулийн тусгай ангийн 254 дvгээр зvйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар нэг жил хорих ял оногдуулж, дээрх ялыг тэнсэж, мєн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.
Эрvvгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шvvх дээрх хэргийг єнгєрсєн оны 12 дугаар сарын 18-ны єдєр хянан хэлэлцээд анхан шатны шvvхийн шийдвэрийг хэвээр vлдээж байсан билээ. Ямартай ч хурандаа Д.Цогтбаатарыг улсын нууц задруулсан хэмээн vзэж тvvний ялд єєрчлєлт орох нь бvv хэл цагаатгах тогтоол ч гарсангvй. Уг нь єнгєрсєн хугацаанд тvvний эхнэр Ч.Мандах олон нийтэд ихэд ноцтой мэдээллийг хийж миний нєхрийг хилс хэрэгт гvтгэсэн хvмvvсийг нэр устай нь зарлана хэмээн хэлж байсан.
Тэгвэл энэ удаад яагаад тэрбээр ийнхvv сvржин мэдээллийнхээ талаар олон нийтэд мэдээлэл хийсэнгvй вэ гэх асуултууд гарч ирж байна.
Д.Цогтбаатарын эхнэр хуулийн нєлєє бvхий эрхмvvдийг гэмт хэрэгтэн болгохыг завдсан уу
Єєрєєр хэлбэл, єнгєрсєн хугацаанд Монгол Улсын Ерєнхийлєгч, Улсын ерєнхий прокроурор, бусад хуулийн байгууллага гээд тvvнд яваагvй, бичээгvй захидал гэж байхгvй. Гэтэл хилс хэрэгт гvтгэгдсэн гэх нєхрийг нь Улсын дээд шvvхээс анхан болон давж заалдах шатны шvvхийн шийдвэрийг хэвээр vлдээж байхад яагаад тэрбээр дуугvй болов гэдэг нь анхаарал татсан хэрэг. Тэгэхээр Д.Цогтбаатар хурандаагийн эхнэр тухайн vед хуулийнханыг айлгаж худал мэдээлэл тараасан уу, эсвэл ноцтой баримтад холбоотой хvмvvс нь тvvнийг дарамталж болиулав уу? гэдэг асуулт гарч ирэв. Vнэнийг дэлгэнэ гэх сvржин мэдэгдэл хийж, ноцтой баримт дэлгэнэ гээд байсан хvн яагаад энэ хуралдаан дээр ч єєрийн биеэр ирээгvй вэ гэдэг нь ч бас анхаарал татаж буй юм. Аль эсвэл тvvнд дэлгэх нууц баримтууд байхгvй байсан юм болов уу гэдэг дээр сэтгvvлчид хийгээд олон нийт гайхширч байна.
Анх Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах хэвлэлийн хурал хийж байхдаа, “миний нєхрийг одоо болтол надтай уулзуулаагvй, гэрээс нь хувцсыг нь хvртэл солиулалгvй авч явж, хорьсон. Мєн тvvнийг гvтгэж байна. Хууль бусаар ингэж гvтгэж, хорих явдал цааш vргэлжилвэл би зарим нэг баримтуудыг дэлгэнэ. Энэ бол миний нєхрийг албан тушаалаас нь зайлуулах гэсэн хэсэг бvлэг хvмvvсийг зорилготой ажиллагаа” гэж мэдэгдэж байсан. Тэгэхээр хурандаа хууль хяналтын дээд шатны байгууллага хурандаа Д.Цогтбаатарыг зvгээр нэг энхийн цагтаа биш байсан гэдгийг нь тогтосны vндсэн дээр тvvнд ногдуулсан ялыг хэвээр vлдээсэн болж таарлаа. Хэрвээ vнэхээр хурандаа Д.Цогтбаатар гэмт хэрэг хийгээгvй байсан бол тvvний эхнэр Ч.Мандах яагаад хэлсэн амндаа хvрэлгvй ийнхvv нєхрийгєє ялууллах болов гэдэг нь ч одоог хvртэл олны анхаарлыг татсан хэвээр байна. Магадгvй улсын нууц задруулсан гэх гэмт хэрэгт холбогдож олон жилийн турш шоронгийн хvйтэн шалан дээр хэвтэж байсан Ц.Жаргалсайхан, хурандаа Нямханд нар шиг нэг єдєр цагаадаад гараад ирэхийг хэн мэдэх вээ дээ. Гэхдээ л хурандаа Д.Цогтбаатарын эхнэрийн Ч.Мандахын хэлж байсан vгнvvд єнєєг хvртэл биеэллээ олохгvй байгаа нь тvvнийг хуулийнхныг гvтгэж байсан гэх vг нь vнэний ортой болж хувирсан явдал юм.
Эх сурвалж: