“СОНГИНЫ ОЮУ” АЯН ЭХЭЛЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
“СОНГИНЫ ОЮУ” АЯН ЭХЭЛЛЭЭ

“СОНГИНЫ ОЮУ” АЯН ЭХЭЛЛЭЭ

Сонгинохайрхан дүүргийн хүүхэд, залуучууд, иргэдийн дунд “Сонгины Оюу” аян өнөөдрөөс /2021.02.25/ эхлүүлж байна. Энэхүү аяны гол зорилго нь хүүхэд, залуучуудын цагийг үр ашигтай өнгөрүүлэх, оюуны чадамж, өөрийгөө хөгжүүлэх ур чадвар, хүсэл мөрөөдөл, санал санаачилгыг дэмжих, цахим номтой нөхөрлөх соёлыг төлөвшүүлэхэд орших юм.
“Сонгины Оюу” аяны хүрээнд:
1. Олон ном уншиж, сонсож өөрсдийгөө хөгжүүлсэн, үе тэнгийнхэндээ ном унших соён гэгээрүүлэх үйлсэд үлгэр дуурайлал үзүүлсэн хүүхэд, залуучууд, иргэдийг шалгаруулах,
2. Нийтийн дунд ном уншихыг уриалсан “Тик ток” хөдөлгөөнт мэндчилгээний уралдаан зохион байгуулах,
3. Коронавирусийн цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж харьяа номын сангуудын байранд яруу найрагч, зохиолч, олны танилуудтай “Мэдлэгтэй өглөө” уулзалт зохион байгуулах,
4. Номын сангийн үйл ажиллагааны танилцуулга, мэдээлэл хийх,
5. Цахим орчинд ном унших, сонсохыг уриалах, сурталчлах үйл ажиллагаа тус тус зохион байгуулагдана.
Аян дүүргийн хүүхэд, залуучууд, иргэдийн дунд тавдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм.
Орон сууцны зээлийн төлбөр хойшлуулахтай холбоотой түгээмэл АСУУЛТ, ХАРИУЛТ
Орон сууцны зээлийн төлбөр хойшлуулахтай холбоотой түгээмэл АСУУЛТ, ХАРИУЛТ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.