Энхийн цагт амиа алдсан ОХУ-ын цэргүүдийн талаарх мэдээллийг нууцлах тухай зарлигт тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.
Энэ нь энх тайван цагт болж буй тусгай ажиллагааны үеэр амиа алдсан ОХУ-ын хүчнийхний тухай мэдээллийг нууцлах хуулийн нэмэлт өөрчлөлт юм.
Украины зүүн нутагт дахь босогчдод тусламж үзүүлэхээр тус бүс нутаг руу цэрэг, зэвсэг илгээж байна гэсэн мэдэгдлийг ОХУ үргэлж няцаадаг.
Гэвч АНУ-ын сүүлийн мэдээллээр, хилийн ойролцоо орших бэлтгэлийн баазыг ОХУ Украин дахь байлдааны ажиллагааг эхлүүлэх цэг болгон ашиглаж байсан байна.
Эх сурвалж : zaluu.com