''ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ'' ХК ХАМГИЙН ИХ ТАТВАР ТӨЛСӨН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ХОЁРДУГААРТ ЖАГСЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 6 секунд
’’ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ’’ ХК ХАМГИЙН ИХ ТАТВАР ТӨЛСӨН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ХОЁРДУГААРТ ЖАГСЛАА

’’ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ’’ ХК ХАМГИЙН ИХ ТАТВАР ТӨЛСӨН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ХОЁРДУГААРТ ЖАГСЛАА

Татварын ерөнхий газраас 2020 оны шилдэг татвар төлөгчдөө тодруулснаа өнөөдөр /2021.5.10/ зарлалаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед татварын хууль тогтоомжоо биелүүлж, татвараа төлж төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан татвар төлөгчдөө алдаршуулах зорилгоор дөрвөн төрлөөр шилдэг татвар төлөгчдөө шалгаруулсан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК”-ийн хувьд  хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгж болон  хамгийн ашигтай ажилласан татвар төлөгч 10 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт тус тус эрэмбэлэгдэж, уул уурхайн шилдэг компани болохоо сүүлийн гурван жил дараалан дахин харууллаа.

Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 490.1 тэрбум төгрөгийн татвар төлж, Татварын ерөнхий газраас гаргасан дүнгээр 482.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг  гаргасан.  

Энэ жил нүүрс баяжуулах үйлдвэрээ  өөрийн хөрөнгөөр байгуулж,  ашиглалтад оруулснаар мянга орчим ажлын байр шинээр бий болж, улсын болон орон нутгийн төсөвт 208.45 сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой болно. Түүнчлэн Тавантолгойн ордыг түшиглэсэн Дулааны цахилгаан станцыг энэ онд барьж эхлэхээр ажиллаж байна. Станцын нийт хүчин чадал 450 МТВ бөгөөд Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга томоохон ордуудыг эрчим хүчээр хангах юм. Цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэж, нүүрсээ нэмүү өртөг шингээн баяжуулснаар иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашиг орлого улам нэмэгдэнэ.

Компанийн "А6-20" бизнес төлөвлөгөөнд тооцсоноор жилийн орлого нь ойролцоогоор 4 дахин өсч 7 их наяд  төгрөг, жилийн цэвэр ашиг нь 1 тэрбум ам.долларт хүрэх юм.

Зангарагтай эр хүн гэж хэнийг хэлэх вэ
Зангарагтай эр хүн гэж хэнийг хэлэх вэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.