Д.Арвин гишүүн: МАН-ын хоёр авгай миний бариулсан эмнэлгийн нээлтэд юу хийж яваа юм.
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 12 секунд
Д.Арвин гишүүн: МАН-ын хоёр авгай миний бариулсан эмнэлгийн нээлтэд юу хийж яваа юм.

Д.Арвин гишүүн: МАН-ын хоёр авгай миний бариулсан эмнэлгийн нээлтэд юу хийж яваа юм.

Зургаан жил “дуншиж” байж саяхан нээлтээ хийсэн “Амгалан III” төрөх эмнэлгийн нээлтийн vеэр УИХ-ын гишvvн Д.Арвин танхайрах шиг л болжээ. Болсон явдлыг тоймловол адилхан эмэгтэй, гурвуулаа УИХ-ын гишvvн байж төрөх эмнэлгийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар хvрэлцэн очсон Д.Оюунхорол, Д.Сарангэрэл хоёр руу vсчин дайрч “Муу, сайн МАН-ын хоёр авгай миний бариулсан эмнэлгийн нээлтэд юу хийж яваа юм. Та хоёроор дутахгvй” гээд нөгөө хоёрыгоо vсдэж, гулдчих нь холгvй цамнаж гарч.

Гэтэл нөгөө хоёр нь УИХ-ын даргын урилгаар очсон, Д.Оюунхорол гишvvний хувьд Д.Арвингаас өмнө энэ эмнэлгийг бариулах ажлыг хөөцөлдөж эхлvvлсэн, шавыг нь тавилцсан нэгэн байж. Учир нь тvvнийг 2009 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороон дарга байхад өнөөдрийн “Амгалан III” төрөх эмнэлгийн Ерөнхий эмч Д.Бат-Очир уулзаж, шинэ эмнэлгийн барилгыг улсын төсвөөр яаралтай бариулах өргөдөл, хvсэлтээ гардуулж байж.

Тэр vед 260 гаруй мянган хvнтэй байсан Баянзvрх дvvрэгт 50-хан ортой төрөх эмнэлэг ажиллаж, хvйсийн халдвараар олон нярай эндсэн гээд байдал vнэхээр тэсвэрлэшгvй хvнд байгааг байнгын хороогоор яаралтай хэлэлцvvлж, улсын төсвөөр шинэ төрөх эмнэлэг барих асуудлыг шийдvvлжээ.

Анх нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн зураг төслийг нь гаргаж, “Энэрэл” нэртэй хуучин эмнэлгийг нураан суурин дээр нь ажлыг нь эхлvvлж байж. Харин хуучин эмнэлгийн барилыг нураах, шинэ эмнэлэг барих ажлын тендерт Д.Арвин гишvvний “Их өргөө” компани шалгарч. Дараа нь Д.Арвин байнгын хорооны дарга байхдаа “Амгалан III” төрөх эмнэлгийг барих санхvvжилтийг хэд, хэдэн удаа нэмvvлж дөнгөсөн боловч таван жилийн дараа л нэг юм vvдийг нь нээхдээ тийм сvрхий хуурай агсам тавьжээ. Гэхдээ таван жил ёрдойсоор саяхан арайхийж vvдээ нээсэн “Амгалан III” төрөх эмнэлгийн барилга улсын төсвийн 16 тэрбум төгрөгийг залгисан гэдгийг хэлэхгvй бол болохгvй. Монголчуудад аливаа эхлvvлсэн ажлынхаа төгсгөлийг vзэж, тууз хайчлах нээлтийнх нь ажиллагаанд оролцох нь нэр төрийн хэрэг байдаг.

Тэгээд ч УИХ-ын даргын урилгатай болохоор хvрэлцэн очсон дээрх хоёр гишvvнийг дөнгөж машинаасаа буунгуут нь ууртай, авиртай Д.Арвин гишvvн харайн очиж цохиж, нулимаад сvйд хийж. Угийн дуу муутай, барагтаа л бол инээж явдаг Д.Сарангэрэл гишvvн ч санд, мэнд буцаж машиндаа суугаад зугтан одсон байдаг. Д.Арвингийн тvрэмгий, дээрэнгvй авирт гайхан цочирдож, балмагдсан Д.Оюунхорол гишvvн ч тухайн vед “Энэ эмнэлгийн ажлыг чамаас өмнө гардан эхлvvлснээрээ би нээлтэд оролцох ёстой. Тэгж ярьвал эмнэлэг барих төсвийг удаа дараа хэтрvvлж, татвар төлөгчдийн мөнгийг идэж ууснаараа харин чи энд байх ёс суртахууны эрхгvй шvv” хэмээгээд тавьчихаж. Хамгийн гол нь Д.Арвин гишvvний тvрэмгий авир ингээд зогссонгvй. “Амгалан III” төрөх эмнэлгийг анхаас нь гардан хөөцөлдөж, зургаан жилийн дараа 5000 ам метр талбайд 412 өрөөтөй, 150 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад оруулсан гол гавьяатан, эмнэлгийн дарга Д.Бат-Очир эмчийг “Чамайг маргаашийн дотор хөөнө, зайлаарай чи” хэмээн настай хvнийг хэлэх, хэлэхгvй муу vгээр дайрч давшилжээ.

Гэтэл “Амгалан III” төрөх эмнэлэгтээ байтугай Монгол Улсын эх барих, эмэгтэйчvvдийн шилдэг эмч өвгөнийг тийнхvv хараан зvхэхийг хараад эмнэлгийн ажилтнууд ч ангайж гvйцжээ. Тэр ч байтугай зарим эмч, сувилагч Д.Арвин гишvvний танхайралд тун их дургvйцэж, эсэргvvцлийн vг хэлж байж. Улаанбаатар хотын хамгийн их хvн амтай, том дvvрэг болох баянзvрхчvvдийг баярлуулсан “Амгалан III” төрөх эмнэлгийн нээлтийн ёслолыг УИХ-ын гишvvн Д.Арвин ийнхvv буртаглажээ.

Тэрбээр хуучин байсан МАН-ын удирдлагуудад уурсаж, хорсож явдаг байж болно. Гэхдээ адилхан эмэгтэй, УИХ-ын гишvvдийнхээ эсрэг ингэж муухай тавьтиргvй зан гаргасныг хэрхэн ойлгох нь уншигч таны эрх. Гэхдээ төрийн тvшээ хvний ноён нуруу, эмэгтэй хvний нас, намба гэж эрхэм чухаг зvйл байдагсан.

Эх сурвалж:

Н.Уртнасан: Манай салбарын хөгжилд хил орчмын аялал жуулчлал томоохон хувь нэмэр оруулна
Н.Уртнасан: Манай салбарын хөгжилд хил орчмын аялал жуулчлал томоохон хувь нэмэр оруулна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.