Г.Уянга С.Баярын асуудлаар АТГ-т мэдүүлэг өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 9 секунд
Г.Уянга С.Баярын асуудлаар АТГ-т мэдүүлэг өгчээ

Г.Уянга С.Баярын асуудлаар АТГ-т мэдүүлэг өгчээ

        Ерөнхий сайд асан С.Баярын гадаад дахь үл хөдлөх хөрөнгөний асуудал ил гарч багагүй шуугиан дэгдээсэн. Үүнийг УИХ-ын гишүүн Г.Уянга олны өмнө ил гаргасан юм. Тэгвэл энэ асуудалтай холбоотой АТГ-аас Г.Уянгын дуудаж мэдүүлэг авчээ.

 

Энэ талаар Г.Уянга гишүүн " Өчигдөр өглөө АТГ-аас ирж Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа. Миний бие golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн нэмэлт баримтыг гаргаж өглөө.  Нью Йорк хотын Бүртгэл Мэдээллийн Агентлагийн вебсайт дээр ийм 4 баримт байна.


Tус бүр 2 хэсгээс бүрдсэн. Үүнд байшин худалдаж авсан/зарсан тухай Нью Йорк хотын Бүртгэлийн Агентлагийн бүртгэлийн баримт, мөн эзэмшигч нэр өөрчлөгдсөн тухай СӨХ-д явуулдаг мэдэгдэл байна. Бүх баримт бичиг нотариатаар баталгаажсан.


 Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай бүртгэлийн баримтууд.


Эхний 1-р хуудсанд:


· Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай
· Нью Йорк хотын бүртгэл мэдээллийн агентлагт бүртгэгдсэн өдөр --2007-12-11
· Бүртгэлийн хураамж--$67
· Өргөдлийн хураамж--$75
· Нью Хотын үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх татвар --$12986.5


 Цааш нь 2-7 хуудсанд үл хөдлөхийн нотариатаар баталгаажсан гэрээ, үл хөдлөхийн дэлгэрэнгүй тайлбар.
9-11 хуудсанд Нью Йорк мужийн үл хөдлөх хөрөнгийн арилжааны тайлан
9-р хуудсан дээр арилжааны нийт дүн $911, 333 гээд бүгдийг нь өглөө" гэв.

 

Харин Г.Уянгын дэлгэсэн баримтын талаар С.Баяр тайлбар хийхдээ "Би солиотой биш. Нэг газар долоон байшингаар яах вэ. Удахгүй Монголд очиж учрыг нь олно " гэсэн юм.

 

Г.Уянгын АТГ-т өгсөн мэдүүлэгтээ дэлгэсэн баримтууд
 

 

 

Д.Ундрах /24tsag.mn/

Энхийг сахиулах ажиллагаанд 341 эмэгтэй оролцжээ
Энхийг сахиулах ажиллагаанд 341 эмэгтэй оролцжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.