ШУУРХАЙ МЭДЭЭ: Г.БАТБАЯР ОФФШОР ДАНСТАНГУУДЫГ ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ШАЛГУУЛАХААР ӨГЛӨӨ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 17 секунд
ШУУРХАЙ МЭДЭЭ: Г.БАТБАЯР ОФФШОР ДАНСТАНГУУДЫГ ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ШАЛГУУЛАХААР ӨГЛӨӨ

ШУУРХАЙ МЭДЭЭ: Г.БАТБАЯР ОФФШОР ДАНСТАНГУУДЫГ ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ШАЛГУУЛАХААР ӨГЛӨӨ

Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр Панамын хуулийн фирмд оффшор данстай улс төрч, албан тушаалтнуудыг шалгуулахаар

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандлаа.

Энэ даваа гарагт Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс 143 орны оффшор данстай албан тушаалтнуудын нэрлэж, тэр дундаа Монгол Улсын 49 иргэн, албан тушаалтныг татвараас зайлсхийж, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдох баримтуудыг дэлгэсэн.

Улмаар оффшор дансны хэрэгт холбогдсон Сү.Батболд, С.Баярцогт, Д.Батбаяр, Д.Цогтбаатар тэргүүтэй улс төрчид ард иргэдийн төөрөгдүүлэх алхам хийж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсан төдийгүй бүр төрсөн ахдаа хэрэг нялзайх гэж оролдсон тохиолдол ч гарлаа.

Тэгвэл хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр оффшор дансны хэрэгт холбогдсон дээрх нэр бүхий 49 албан тушаалтныг шалгуулж, хөрөнгийн эх сурвалжийг нь тогтоолгохоор Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан байна.

Ингэхдээ, Эрүүгийн хуулийн 1661, 2701 дүгээр зүйл заалтуудыг баримтлан, мөнгө угаах, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан шалгуулахаар болжээ.

1661 дүгээр зүйл.Мөнгө угаах

 1661.1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуух, далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эсхүл эд хөрөнгийн эрхийг нуусан, далдалсан бол...гэмт хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол...таван жилээс арван жил хүртэл хорих ял оноох.”

/Энэ зүйлийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

2701 дүгээр зүйл.Хууль бусаар хөрөнгөжих

2701. Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж.. эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Энэ хуулийн 2701 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзнэ.

Дашрамд дурдахад, С.Баярцогт, Сү.Батболд, Д.Цогтбаатар тэргүүтэй төрийн өндөр дээд алба тушаалтнууд хууль бус аргаар мөнгө угаасан нь нотлогдож, гэм буруутай нь тогтоогдвол тус бүртээ 60-100 сая төгрөгийн нэмэгдэл торгуулийн ял эдлэх юм байна.

Х.Маргад

Эх сурвалж : nekh.mn
Дархчууд Дарьганга урлалын талаар...
Дархчууд Дарьганга урлалын талаар...
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.