Р.Жигжид: Төр хувь эзэмших үү, төлбөр авах уу гэдгээ сонгох боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 51 секунд
Р.Жигжид: Төр хувь эзэмших үү, төлбөр авах уу гэдгээ сонгох боломжтой

Р.Жигжид: Төр хувь эзэмших үү, төлбөр авах уу гэдгээ сонгох боломжтой

УИХ-ын намрын чуулганаар Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журам, Ашигт малтмалын хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн баталсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг Уул уурхайн яамныхан “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Уул уурхайн яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр онцгой ач холбогдолтой юм. Энэ үеэр албаныхан уул уурхайн гол нэрийн ашигт малтмалын олборлолт, экспортын талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Тодруулбал, манайх өнгөрсөн сарын байдлаар 1.1 сая тонн нүүрс, 132.9 мянган тонн зэсийн баяжмал, 18.2 мянган тонн жонш, 343.3 мянган тонн төмрийн хүдэр, нэг тонн алт, есөн мянган тонн цайр, 690 мянган баррель газрын тос гадаадын улс оронд олборложээ. Түүнчлэн “Оюутолгой” ком панийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа эсэхийг хэвлэлийнхэн Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуунаас тодруулж байв. Тэрбээр “Оюу толгойн үйл ажиллагаа хэвийн яваа. Ил уурхай ашиглалтад орсон. Баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалт зогссон мэтээр ташаа ойлголт нийгэмд түгээд байна. Энгийнээр хэлэхэд бид 15 давхар байшин барих гэж байна. Үүний хоёр, гуравдугаар давхрыг барих санхүүжилтийг өөрийнх нь орлогоос шийдэх эсвэл бага хүүтэй зээлээр санхүүжүүлэх үү гэж маргаад байна. Түүнээс биш далд уурхайн бүтээн байгуулалт зогсоогүй” гэлээ. Ингээд Уул уурхайн сайд Р.Жигжидээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
 

-Ашигт малтмалын хуульд нэмэлт оруулах шаардлага байсан уу. Гол ач холбогдол нь юу вэ?
 

-Хөрөнгө оруулагч талд бүх бизнес үйл ажиллагааг даатгаад Монголын талын ногдол ашигт дүйцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тусгай татвараар авах юм. Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын нөөц ашигласны татвар гэж байдаг. Үүний шууд татвар таван хувь, алтны татварыг бууруулж, өнгөрсөн жилээс 2.5 хувийг авдаг болсон. Түүнээс гадна өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны татвар авдаг. Энэ нь 0-15 хувь байдаг. Ингэхээр суурь татвар дээр өсөн нэмэгдэхтэйгээ нийлээд 10 хувийг авч байгаа. Гэтэл дахин нэмж татвар авах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Одоогийн мөрдөж байгаа хуулиар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул, ол- бор лолт хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ордод төр хувь эзэмшиж болно. Ингэхдээ төр, засаг оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хувь эзэм- шинэ гэсэн үг. Орд ашиглах гэрээгээр үүний гээ улам тодорхой болгож өгөх ёстой. Улс хамтарсан компани байгуулж, хувь эзэмшээд ногдол ашгийг хөрөнгө оруулалтаар нөхөж, зээлээ төлж дуусаад компани хэвийн ажилла- сан тохиолдолд талууд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр аш- гаа хувааж авна гэсэн үг. Үйл ажиллагаа явж байх үед зардал нь өсч, буурах тухайн ашигт малтмалын үнэ ханш хэлбэлзэх нь ашигт нөлөөлдөг. Үүн дээр их төвөгтэй асуудал үүсээд байгаа юм. Тэгэхээр ногдол ашиг авах гэж хүлээх шаардлагагүй. Тухайн компани нэг жил ажиллалаа гэхэд нийт борлуулалтынхаа дүнгээс хамаараад ашгаа авах юм. Төр, засаг тухайн этгээдийн үйл ажиллагаанд хутгалдахгүй.


-Гацууртын алтны ордоос төр хэдэн хувийг эзэмшихээр ярилцаж байгаа вэ?
 

-Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийнэ. Ойрын хугацаанд энэ асуудлыг хөндөж тавина. Уул уурхай, Сангийн яамны төлөөлөл ажлын хэсэгт орж ажиллана. Үүний дараа хөрөнгө оруулагч талтайгаа ямар хэлбэрээр гэрээ хийхээ сонгоно. Бид Монгол Улсад хамгийн ашигтай хувилбарыг сонгохыг зорьж байна. Гацууртын амны шороон ордыг ашиглаж дуусч нөхөн сэргээлтийг нь дутуу хийсэн байгаа. Энэ амныхаа төв хэсэгт нь одоо маргаан дагуулаад байгаа үндсэн орд нь байгаа юм билээ. Уг үндсэн ордыг ашиглах явцад сүйдэж байгаа газрыг нөхөн сэргээнэ. Өмнө нь эвдсэн талбайгаа нөхөн сэргээх шаардлагатайг бид цаад компанид нь сануулсан. Энэ бүхэн орд ашиглах гэрээ байгуулсан үед тодорхой болно.
 

-Урт нэртэй хуулийн дагаж, мөрдөх журмыг баталсан. Ингэснээр “Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхвий” гэж олон нийт санаа зовж байна.Энэ талаар ямар бодолтой байна вэ?
 

-Энэ хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулснаар Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх боломжтой болж байна. Цаашид Урт нэртэй хуулиар хориглосон бүсэд тусгай зөвшөөрөл олгохгүй. Дээр нь геологи, уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхгүй. Иргэд Урт нэртэй хуулийг огтхон ч хөндөөгүй, дагаж мөрдөх журамд нь өөрчлөлт оруулсныг ойлгох хэрэгтэй. Манай яам Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангахын тулд хүчин чармайлт гарган ажиллаж байсан. Одоо ч энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаас эсрэг зогссон юм биш шүү. Тиймээс Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулж, төр, байгаль орчин, аж ахуйн нэгжид учрах хохирлыг хэн хэнд нь бага байхаар хуульчилж өгсөн. Шинэ хуулиар ойн сан бүхий газарт олгосон тусгай зөвшөөрлийг Ойн тухай хуулийн дагуу нэг мод огтолбол арваас доошгүй мод тарих нөхөн сэргээлт хийхээр зааж өгсөн. Усны тухай хуулийн дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрийн зайтай тогтоож, Урт нэртэй хуулийг батлахаас өмнө усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн талбайд нөхөн сэргээлт хийх журмыг Засгийн газар баталж, хэрэгжүүлнэ. Ингэхдээ нөхөн сэргээлтэд зарцуулах зардлыг тухайн аж ахуйн нэгж олборлолт эхлэхээсээ өмнө 100 хувь урьдчилан байршуулж, хэрэгжилтэд нь төр хяналт тавиад явна гэсэн үг.
 

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулснаар төрийн эзэмшлийн хувь хэмжээг уян хатан болголоо. Цаашдаа стратегийн ордод төрийн эзэмших хувь хэмжээ буурах уу?
 

-Үүнийг зөв ойлгох ёстой. Төр хувь эзэмшээд явна гэдэг нэг хэлбэр. Ийм замаар явахаар эцсийн дүндээ ногдол ашиг авна. Мэдээж хамтарсан компанийн менежментэд тодорхой хэмжээгээр оролцоно. Төр давуу байдалтай хувьцаа эзэмшиж чадахгүй бол олонхиороо шийдээд явах боломж байгаа. Төр мөнгөн хэлбэрээр ногдол хүртэж байгаа учраас үүнийг татвараар авахаар агуулга нь адилхан болчихоод байгаа юм. Өмнө нь төр зөвхөн хувь эзэмшээд явдаг байсан бол Ашигт малтмалын хуулийн нэмэлт оруулах хуулиар хувь эзэмших үү, төлбөр аваад явах уу гэдэг хоёр сонголттой болж байгаа. Манай улсад аль ашигтай хувилбарыг нь сонгоно гэсэн үг. Стратегийн орд газраас тусгай төлбөр авч байгаа нь төр хувь эзэмшээд явж байгаагаас өөрцгүй.
 

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэлсэн. Хэрэгжилт ямар байна вэ?
 

 -Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгож эхэлсэн явдал билээ. Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хайгуулын зөвшөөрлийг иргэдэд цахимаар чирэг- дэл учруулахгүйгээр олгох шийдвэр гаргасан. Энэ хугацаанд нийт 691 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газар ямар нэгэн зөвшөөрөл авахаар бүртгүүлж, 285 компани, хувь хүн цахимаар өргөдлийн дугаар олгох үйлчилгээг авчээ. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 6.49 хувь буюу 10.2 сая га газар сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох ажээ. Уул уурхайн яамнаас эхний ээлжид тусгай зөвшөөрөл олгох 29 талбайг тогтоож, орон нутгийн удирдлагуудаас нь санал бодлыг нь сонсохоор албан тоот илгээсэн байна. Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Төв, Увс, Хэнтий, Завхан, Дорноговь гэсэн есөн аймгийн 195840 га газар нутгийг дээрх 29 талбай хамарч байгаа.

Эх сурвалж: Unen.mn

 

“Miss Grand Ulaanbaatar 2019” тэмцээний бүртгэл явагдаж эхэллээ
“Miss Grand Ulaanbaatar 2019” тэмцээний бүртгэл явагдаж эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.