Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медальтай болох тогтоол батлагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 31 секунд
Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медальтай болох тогтоол батлагджээ

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медальтай болох тогтоол батлагджээ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан байна.

Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх батлахыг дэмжсэн гэв.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байх үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх шийдвэрийг 2021 оны төсөв батлах үедээ шийдсэн. Ингэж шийдсэн учраас медалийн асуудлаар МАН, АН-ын гишүүд хамтран шийдвэр гаргасан.

Монголчуудад огт хөндөж болохгүй хоёрхон зүйл бий. Нэг нь бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол. Гурван хувьсгалын үр дүнд харийн түрэмгийллээс бид ангижирч чадсан. Ойн медальд тэрбум төгрөг баталж өгсөн" хэмээн танилцуулж байсан юм.

Медаль нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд медалийн тэмдэг болох доод хэсэг нь дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн найман оройтой, нарны цацраг хэлбэртэй, цацрагийн гол хэсэг дэх “100” гэсэн тооны голд Ардын хувьсгалын их удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын хөшөөг цагаанаар, жанжны гар дээр Хүннү өвгөдийн гал, нар, сарыг мандуулан “Ардын хувьсгал” гэсэн үгийг шаргалаар, “1921-2021” гэсэн тоог алтан шаргал туузан дээр цагаанаар бичихээр медалийн загварт тусгажээ. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно.

БАЙРНЫХАА МӨНГИЙГ ГЭРЭЭСЭЭ ТӨЛӨӨРЭЙ
БАЙРНЫХАА МӨНГИЙГ ГЭРЭЭСЭЭ ТӨЛӨӨРЭЙ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.