А.Мөнхбатыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
А.Мөнхбатыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргалаа

А.Мөнхбатыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргалаа

МЗХ-ын Ерөнхийлөгч А.Мөнхбат сүүлийн үед УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа олон хүний  нэрийг Хар жагсаалт гэдэгт жагсааж, Хулгайч гэж цоллон тэднийг Битгий сонго гэж сонгогчдод уриалж байгааг бид мэднэ.

Харин  Хар жагсаалтанд багтсан зарим хүмүүс үүнийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэн Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргасан байна.

Тэд А.Мөнхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д "бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол...", мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д гүтгэх гэмт хэргийг зүйлчилсэн ба "хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор гүжирдлэг тараасан бол...", 130 дугаар зүйлийн  130.1-д "Иргэний сонгох, сонгогдох, ...эрхээ хэрэгжүүлэхэд... санаатай саад..." хийх гэснийг зөрчиж биднийг гүтгэсэн, доромжилсон, сонгогдох эрхэнд саад учруулсан гэж үзжээ.

Мэдээж Хар жагсаалтанд байтугай Хар гэрт сууж байх ёстой хүмүүс тэдгээр нэрс дотор байгааг үгүйсгэхгүй ч ямар ч буруугүй, мөрөөрөө яваа хүмүүсийг ийнхүү Хар жагсаалтанд хоморголон багтаасанд хүмүүс дургүйцэж байгаа бололтой.

А.Мөнхбатын гэм буруутай эсэхийг цагдаа, шүүхийн байгууллага хурдан хугацаанд шалган тогтоохыг иргэд хүлээж байна.

Д.Дуулим

Төрийн банк бүх төрлийн ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна
Төрийн банк бүх төрлийн ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.