Хятадын коммунист нам Монголын парламентийг Булгантуяагаар дамжуулан удирддаг болчихсон юм уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 4 секунд
Хятадын коммунист нам Монголын парламентийг Булгантуяагаар дамжуулан удирддаг болчихсон юм уу?

Хятадын коммунист нам Монголын парламентийг Булгантуяагаар дамжуулан удирддаг болчихсон юм уу?


За нөгөө Хөрөнгө оруулалтын тухай хуульд 50 мянган долларын зүйл заалт шургуулж, ийм хэмжээний хөрөнгө оруулж, хоёр ажлын байр бий болгосон хүнд байнга оршин суух эрх олгуулахаар зүтгээд байгаа Булгантуяа, Ганхуяг хоёр чинь баасан гаригт сэтгүүлчдийн аманд хоол бариад, халаасанд нь юань хандуулаад баахан зулгуйдсан гэнэ дээ.

Амтай болгон нь ярьж, хэлтэй болгон нь шуугиж байна. Энэ бүр анхны тохиолдол ч биш. Булгантуяа Сангийн дэд сайд байхдаа өмнөд хөршийнхний зардлаар баахан сэтгүүлч Ухань руу, өөрийнхөө төгссөн сургуулийг танилцуулах нэрээр аялуулсан чимээ байдаг.

Энэ талаар эрэн сурвалжлах сэтгүүлчдийн "Наж могой" нэгдэл дуугарч л байсан. Хэвлэлийнхнийг байн байн будаалганд дуудаад, буцаж холбогдоод байдгийн цаана эдүгээ зүтгүүлж буй Хөрөнгө оруулалтын тухай эл хуулийн энэ хямдхан өөрчлөлт байж болох талтай. Нөгөө хоолыг нь идэж дарсыг нь уусан хэвлэлийнхэн одоо хулгайч нохой шиг бултаад ордноор үзэгдэлгүй хэд хоносон Булгантуяа, Ганхуяг хоёрыг зоригтой, үзэл бодолдоо үнэнч гэхчлэн магтах үүрэгтэй, магтаал ч аль эрт эхэлчихээд байгаа л даа.

За эндээс юу харагдаж байна вэ? Анужин, Өнөрболор хоёр тухайн хуулийн өөрчлөлтийн эхний хувилбарт 50к доллартай холбоотой заалт байгаагүй, хуулийн хулгай явагдаж байгаа учраас нэрээ татлаа гэдгээ хоёул хоёулаа мэдэгдсэн. Гэтэл гишүүн Ганхуягийн бланкан дээр нэгдүгээр гарын үсгээ зурсан Булгантуяа хуулиа татахгүй гээд гэдийж байгаа. Тэгэхдээ бүр Ганхуягтайгаа хамт хэвлэлийнхнийг хоолоор урхидаад, ходоодоор нь хэмжээд, захиалга өгөөд замаа засаад шуударч байна. Хуулиа татах бус, хуульдаа нийгмийн сэтгэлзүйг захиалан нийцүүлэх ажил эхлүүлж байна, энэ нь сая хэд хоног харагдлаа.

Хэлэлцэх асуудлын 52 дугаарт байсан энэ хуулийг сая Америк яваад ирэхдээ Занданшатарыг тас намжирдаж байгаад нааш нь татаад аваад ирсэн гэж байгаа. Ямар олон арга замаар, яасан олон фронтоор, яах гээд ийм шаргуу зүтгүүлээд байна вэ? Ердөө л өмнөд хөршийн захиалга шүү дээ. Захиалга гээд шууд хэлчихэд буруудахгүй. Булгантуяа гэж энэ эмэгтэй Технологийн салбарт хөрөнгө татна гэх маягийн өнгөлөн далдлалт их хэрэглэж байгаа. За энэ зүгээр юм мэдэхгүй ард түмнийг хууран мэхэлж байгаа хэрэг шүү. Монголд технологийн компани хөрөнгө оруулахгүй гэдгийг бүгд мэднэ. Гаднаас технологи худалдан авахад 40 хүртэлх хувийн татвар төлдөг, оюуны өмчийн орлогоос 30 хувийн татвар авдаг улсад технологийн хөрөнгө оруулалт орж ирдэггүй юм.

Үүнийг Булгантуяа, Ганхуяг хоёр мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Бизнесийн орчин, хандлага, тогтвортой байдлын нөхцлөө сайжруулж байж хөрөнгө оруулагч наашаа зүглэнэ гэдгийг ч сайн мэдэж байгаа. Мэдсээр байж хууран мэхэлж, хууль хулгайлж, МАН Хятадын коммунист намын халаасанд орсон гэдэг дэлхий нийтийн хардлагыг бүрэн баталгаажуулж байна. Монголоос дэлхий нүүрээ буруулаад, оросууд чангараад байгаагийн шалтгаан ерөөсөө энэ хардлага шүү дээ. Дээр нь энэ хоёр шарваачийн зүтгүүлээд байгаа шавартай хуулийг жаахан цэвэрлээд харах юм бол Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар нарын хэлж байгаагаар гаднын иргэний Монголд оршин суух эрхийг давхар олгочихсон үг өгүүлбэртэй. Холбогдох хуулиараа 10 жил байнга оршин суугаад Монгол Улсын иргэний үнэмлэх авах эрх үүснэ. Гурван сая иргэн гурван хавар улирахад гуйвдаг юм байгаа биз дээ.

Хятадын ард түмэнд монголчуудыг хайртай болгох ажиллагаа 2017 оноос хойш эрс идэвхижсэн. Төв номын санд маань Хятадын зохиолчдын 10 мянган ном бэлэглэсэн, бүх телевизээр Хятадын олон ангитуудыг ангайтал гаргасан, Хятадыг шүтэн бишрүүлэх "Хөгжлийн гайхамшиг" цувралуудаар өдөр бүр нүдсэн. Бүх өдөр тутмын сонинууд долоо хоног бүр хятад зохиолд зай талбайгаа тавьж өгсөн, энэ бүхний ард асар их мөнгө эргэлдэж, асар өндөр ашиг сонирхол хэлхэлдсэн. Энэ үнэн шүү дээ, худлаа гээд хэлээч. Гэтэл хуулийн хулгай нь Булгантуяа Ганхуяг хоёроор дамжаад ороод ирж байгаа нь энэ үү? Тавин мянган доллартай Европ, Америк, Английн иргэд Монголд ирнэ гэж бодож байна уу, үгүй. Захын Эрээний хятад тэр мөнгийг чинь аль эрт манайд байр, газар болгоод байршуулчихсан байгаа нь ч бас булзах аргагүй үнэн шүү. За тэгээд эх орноо 50к доллараар зарах гээд, үндэсний эрх ашгаа ганхуулах гээд байгаа энэ хоёр гишүүнээ ҮАБЗ шалгамаар байна.

Эсвэл МАН Хятадын коммунист нам болчихсон юм уу? Монголын парламентыг хятадууд Булгантуяагаар дамжуулж удирдаад байдаг болчихсон юм уу, Занданшатар аа. Ингэхэд энэ Занданшатар яаж яваад, ямар зорилгын дор Булгантуяад атгуулчихав аа? Бүр ингэж асууя. Нэмж хэлэхэд наад Булгантуяа чинь Сангийн дэд сайд байхдаа Европын холбоонд захидал бичиж, Монгол Улсыг саарал жагсаалтанд оруулж байсан түүхтэй шүү. Түүний энэ хэргийг З.Энхболд илчилсэн боловч Г.Занданшатар цээжээрээ хамгаалж үлдсэн дээ. Оронд нь Монголбанкны Н.Баяртсайханыг албанаас нь буулгаж алиалсан. Одоо ч Занданшатарын нэр энэ Хөрөнгө оруулалтын хуультай хоршин олонтаа сонсогдож байгаа, тэгэхдээ Ганхуягийн амаар, Булгантуяагийн заавраар гээд шуудхан хэлчих үү. Занданшатараас асуумаар байна, ингэхэд та минь хаана төөрчихөв өө?

Хятадын коммунист намын бодлоготой яагаад Булгантуяа, Ганхуяг та гурвын алхам огтлолцоод байгаа юм бэ? Тохиолдол уу, тохиролцоо юу? Тийм л их дэмжмээр байгаа юм бол 50к доллар байтугай хөрөнгө оруулалт хийж байгаа үндэсний хөрөнгө оруулагчдаа яагаад татварын бодлогоор ч болсон дэмжихгүй байгаа юм бэ? Үндсэн хуулийн 6.2т оруулж ирсэн Монгол Улсын газар нийтийн өмч байна гэсэн заалт чинь одоогийн энэ зүтгүүлээд байгаа Хөрөнгө оруулалтын хуулийн бэлтгэл байсан юм уу? Энэ ард түмнийг технологийн хөрөнгө оруулалт, старт апп энэ тэр гэсэн гадаад хэдэн үгээр мангартуулаад хуурна гэж бодож байгаа бол үгүй шүү. Мояа гэж хэлүүлэхээсээ айгаад чимээгүй чичирч суудаг нь би биш ээ. Энэ хуулийг эсэргүүцсэн бүхэн Мояа болдог юм бол би тэр Мояа чинь болъё, ичээд нэрэлхээд байх юм алга. Нэрэлхээд эх орноо зарж идэх үү, үгүй!

Эмүжин

Дуучин Сэрчмаа өвөрлөгч нөхрөөсөө мөнгө нэхэн машиных нь цонхыг хага цохиж байжээ
Дуучин Сэрчмаа өвөрлөгч нөхрөөсөө мөнгө нэхэн машиных нь цонхыг хага цохиж байжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.