Тунист Европын жуулчдыг олноор нь хөнөөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 45 секунд
Тунист Европын жуулчдыг олноор нь хөнөөжээ

Тунист Европын жуулчдыг олноор нь хөнөөжээ

Хойд Африкийн Тунис улсын нийслэл Тунис хотноо аймшигт халдлага гарч 22 жуулчны аминд хүрчээ. Тунисийн нийслэлийн “Бардо” хэмээх музейг үзэж байсан хоёр автобус бүхий гадаадын жуулчид руу исламын хэт даврагсад халдсаны улмаас ийнхүү 22 хүн алагдаж, 60 орчим хүн шархадсан тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна.

Цэргийн хувцастай гурван зэвсэгт этгээд музейн ойролцоо орших парламентын ордонд нэвтэрсэн бөгөөд улмаар буудалцааны дараа музей руу дайран орсон байна. Тэр үед музейд 200 орчим энгийн иргэд байсны дотор хоёр автобустай ирсэн 60 гаруй жуулчид байжээ. Зэвсэгт этгээдүүд музейг хаан барьцаалсны дараа Тунисын тусгай албаныхан, цагдаа нар музейг бүсэлжээ.

Улмаар тусгай хүчнийхэн музейд дайран орж хоёр зэвсэгт этгээдийг хөнөөх үед ийнхүү 22 хүн амиа алдсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа бол Тунисийн ерөнхий сайд Хабиб Эссидийн олон нийтэд мэдэгдэл хийснээс үзвэл террористууд хэдийнэ энгийн иргэд, жуулчдыг хөнөөсөн байсан гэнэ.

Амь үрэгдсэн 22 хүний хоёр нь Тунисын цагдаагийн ажилтан бөгөөд бусад нь бүгд гадаадын жуулчид байжээ. Амиа алдагсадПольш, Итали, Герман, Испанийн жуулчид байжээ. Халдлага үйлдсэн гурван этгээдийн хоёр нь амиа алдаж үлдсэн нэг нь яасан нь одоогоор тодорхой биш байна.

Ямартай ч энэ халдлагыг "Исламын улс" бүлэглэлээс үйлдсэн нь тодорхой байгаа юм. Хойд Африкийн улсуудад халдлага үйлдэнэ хэмээн заналхийлж байсан тус бүлэглэлийнхэн өмнө нь 21 египет залууг Ливид хөнөөсөн бол хоёр хоногийн өмнө ливи иргэдийг олноор нь олзолж хөнөөхөөр завдаж байгаа тухайгаа зарлаад байгаа. Тэгвэл энэ удаа Египет, Ливитэй зэргэлдээ орших баруун хойд Африкийн улс болох Тунист ийнхүү томоохон халдлага үйлдлээ.

Тунист халдлага хийх тухай бичлэгийг олон нийтийн сүлжээгээр өмнө нь цацаж байсан боловч өнгөрсөн нэгдүгээр сард Франц улсад үйлдсэн Шарли Эбдогийн халдлага болон япон жууулчдыг хөнөөсөн дуулианд дарагдаж олны анхааралт төдийлөн өртөхгүй байсан тухай олон улсын ажиглагчид бичиж байна. Тунис улс нь Арабын хувьсгалыг эхлүүлсэн орон бөгөөд тус улсаас эхэлсээн хувьсгалын давалгаа хөрш Ливи улсад халдаж улмаар бүхэл бүтэн Арабын ертөнцийг доргиосон билээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Тунис улсаас 3000 гаруй исламистууд Сири, Иракт очиж "Исламын улс"-ын талд тулалдаж байгаа гэх мэдээлэл байдаг аж. Тэдгээр исламистууд дайны талбараас эргэж ирэхдээ ийн халдлага үйлдэх магадлал өндөр байгааг ч тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна.

Халдлага гарсан Үндэсний Бардо музей нь 19 дүгээр зууны үеийн ордонд байрладаг бөгөөд “Тунисын өв соёлын үнэт эрдэнэ” гэгддэг юм. Бардо музей нь Тунисын парламентын ордонтой зэргэлдээ байрладаг аж. Дээрх халдлага гарсны дараа Парламентын гишүүд болон ажилчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Эх сурвалж: BAtaar.mn

Н.ЭНХТАЙВАН: ЦАР ТАХАЛ ГАДААД ХАРИЛЦААНД ОЛОН ӨӨРЧЛӨЛТИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙГАА БОЛОХООР ШИНЭ БОЛОМЖУУДЫГ НЭЭЖ АЖИЛЛАНА
Н.ЭНХТАЙВАН: ЦАР ТАХАЛ ГАДААД ХАРИЛЦААНД ОЛОН ӨӨРЧЛӨЛТИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙГАА БОЛОХООР ШИНЭ БОЛОМЖУУДЫГ НЭЭЖ АЖИЛЛАНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.