Дэд сайд Ж.Бат-Эрдэнийг нэг сарын хугацаатай цагдан хорино
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 53 секунд
Дэд сайд Ж.Бат-Эрдэнийг нэг сарын хугацаатай цагдан хорино

Дэд сайд Ж.Бат-Эрдэнийг нэг сарын хугацаатай цагдан хорино

АТГ-аас өнгөрсөн долоо хоногт ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг 48 цагийн хугацаатай саатуулсан.

Түүнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм. Аравдугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Бат-Эрдэнийг нэг сарын хугацаатай үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих саналыг өнгөрсөн долоо хоногт шүүхэд хүргүүлсэн байсан ч тэрбээр шүүгчээс татгалзсанаар цагдан хорионы шүүх хурал хойшилж, өнөөдөр болсон юм.

Рио Тинтогийн захирал Оюутолгойн нууц гэрээ үнэн болохыг нотоллоо
Рио Тинтогийн захирал Оюутолгойн нууц гэрээ үнэн болохыг нотоллоо
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.