Хөшигтийн хөндийн нисэх буудал чиглэлийн авто замыг2016 онд ашиглалтад оруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
Хөшигтийн хөндийн нисэх буудал чиглэлийн авто замыг2016 онд ашиглалтад оруулна

Хөшигтийн хөндийн нисэх буудал чиглэлийн авто замыг2016 онд ашиглалтад оруулна

Ази, Европын дээд түвшний IX уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар-Хөшигтийн хөндий нисэх буудал чиглэлийн авто замыг БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж, 2016 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгалаа. Төв аймгийн Хөшигтийн хөндийн нисэх буудлын эхний ээлжийг 2016 оны дундуур ашиглалтад оруулахтай холбогдуулан Улаанбаатар-Хөшигтийн нисэх буудал чиглэлийн авто замын байдлыг сайжруулах шаардлагатай байна. Тусгаарлах зурвастай, зургаан эгнээ бүхий нэгдүгээр зэргийн авто замын барилгын ажилд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд ингэснээр Улаанбаатар-Хөшигтийн хөндийн нисэх буудал чиглэлийн зам төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох нөхцөл бүрдэнэ.

Эх сурвалж: Unen.mn

Цагдаагийн алба хаагчид малын бүлэг хулгайчийг илрүүллээ
Цагдаагийн алба хаагчид малын бүлэг хулгайчийг илрүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.