Ерөнхийлөгч Х.Баттулга татвар төлөгчдийн 2.6 ТЭРБУМ төгрөгөөр ОДОН МЕДАЛЬ хийлгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 23 секунд
Ерөнхийлөгч Х.Баттулга татвар төлөгчдийн 2.6 ТЭРБУМ төгрөгөөр ОДОН МЕДАЛЬ хийлгэжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга татвар төлөгчдийн 2.6 ТЭРБУМ төгрөгөөр ОДОН МЕДАЛЬ хийлгэжээ

Одоогоос гурван жил гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүчирхэг Монгол хүн” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ хэмээн амлалт өгч сонгуульд ялалт байгуулж байв.

Түүний мөрийн хөтөлбөрийг эргэн сануулбал, “Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдлэх, эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалсан, эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлэх, экологийн тэнцвэрийг хангасан, газар нутгаа хамгаалах, экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Эх оронч Ерөнхийлөгч байна” хэмээн амлалт өгч байлаа.

Товчхондоо, Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Хүчирхэг Монгол хүн” мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжсэн нь бүрхэг. Ерөнхийлөгчийн тамгын газрын шилэн данс болон албан сайтын мэдээллүүдээс харахад ихэвчлэн төрийн одон медалиар шагнаж байснаас өөрөөр хийсэн ажлын тодорхой тайлан мэдээллүүд хомс байгаа юм.

Түүний хувьд 2017 онд төрийн одон медаль болон түүнд зориулсан хайрцаг, үнэмлэхний зардалд нийт 700 орчим сая төгрөг зарцуулсныг дараах шилэн дансны баримтуудаас харж болно.

Харин 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга 370 гаруй сая төгрөг зарцуулсан байдаг. 

  2019 он буюу сонгуулийн өмнөх жилд тэрбээр 500 гаруй сая төгрөг одон медальд зарцуулжээ.

 

2020 онд буюу сонгуулийн жилд Х.Баттулга нэг тэрбум гаруй төгрөг зарцуулсан байдаг.

Шилэн дансанд байршсан мэдээллээс харахад өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгч Х.Баттулга 2 тэрбум 600 гаруй сая төгрөг буюу татвар төлөгчдийн мөнгийг одон медаль тараахад зарцуулжээ.

Гэтэл Х.Баттулга ерөнхийлөгчид одон медаль их тараалаа хэмээн шүүмжлүүлдэг байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн жил буюу 2016 онд 251 сая төгрөгийг одон медаль хийлгэхэд зарцуулсан нь өмнөх ерөнхийлөгч нартай харьцуулахад хамгийн өндөр дүн гэгддэг. Харин энэ үзүүлэлтийг тав дахин өсгөж, татвар төлөгчдийн мөнгийг "энгэрийн тэмдэг" болгон тараасан Ерөнхийлөгч Х.Баттулга ямар тайлбар хийх нь анхаарал татаж байна.

Тэрбээр Монгол Улсын ерөнхийлөгч нарын түүхэнд хамгийн өндөр зардлаар одон хийлгэж, олон хүн шагнасан гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь дамжигггүй.

Мөн оффшор бүсээс 17 тэрбум ам.долларыг эргүүлэн татаж, нэр бүхий улс төрчдөд хариуцлага тооцно. Монгол Улсын нийт иргэдийн 5 наяд 845 тэрбум төгрөгийн өрийг тэглэнэ” гэх мэт албан бус амлалтуудыг давхар өгсөн нь Ерөнхийлөгчөөр сонгогдоход чухал дэмжлэг үзүүлсэн талаар судлаачид онцолсон байдаг.

Гэвч түүний амлалтууд бодит байдал дээр хэрэгжиж чадаагүй юм. Гадны хөрөнгө оруулалттай гэх Салхитын мөнгөний ордыг төр эзэмшилдээ авч, тэтгэврийн зээлтэй цөөхөн хэдэн настнуудын өрийг тэглэснийг эс тооцвол Монгол хүн бүрийн өрийг тэглэнэ гэх амлалт биелж чадалгүй дараагийн Ерөнхийлөгчийн сонгуультай золгох нь тодорхой болжээ.

Т. Хэрлэн

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын гишүүд Эмээлт зах, Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүд Эмээлт зах, Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.