Алтай нутгийн сурагчид авьяас билиг, ур чадвараар өрсөлдлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 50 секунд
Алтай нутгийн сурагчид авьяас билиг, ур чадвараар өрсөлдлөө

Алтай нутгийн сурагчид авьяас билиг, ур чадвараар өрсөлдлөө

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн Ажлын алба, “Төрөлх- Алтай” Төрийн бус байгууллагатай хамтран, Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Ногоон дэлхий-Бидний ирээдүй” сэдвийн дор гурван төрөлт уралдааныг гурван насны ангиллаар зарлаж, шилдгүүдээ тодрууллаа.

Уг уралдааны онцлог нь 1-4 дүгээр ангийн сурагчдын дунд сэтгэлгээ, гоо зүйн боловсролын түвшнийг дээшлүүлэх, хүүхэд багачууд төрөлх нутгийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байгааг өнгө будгаар илэрхийлсэн “Мөрөөдлийн Алтай-Миний ертөнц” сэдвийн дор гар зургийн уралдаан зарласан бол 5-8 дугаар ангийн сурагчдын дунд “Нандин захидал” уралдаан зарлаж, тус төрөлд 400 хүүхэд бүтээлээ илгээн, хамгийн хайртай хүндээ чин сэтгэлийн үгээ илэрхийлжээ.

Тэгвэл 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Алтай хөгжил-Бидний нүдээр” сэдвийн дор зарласан эссэ бичлэгийн уралдаанд ахлах ангийн 400 гаруй сурагчид оролцож, Алтай нутгийн хөгжлийн өнөөгийн дүр төрх, сайн саар тал, ирээдүйд хэрхэн хөгжих вэ гэдэг талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлжээ.

Тус уралдаан нь Ерөнхий боловсролын сургуулийн гурван үеийнхний сэтгэлгээний түвшин, бүтээлч байдал, нийгмийн идэвх, өөрийгөө илэрхийлэх чадвар, зурах, бичих найруулах ур чадварыг харуулахаас гадна сургууль, багш нарын ажлын зохион байгуулалт, сурагчдынхаа бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд ихээхэн ач холбогдолтой боллоо хэмээн салбарынхан дүгнэж байна. Уг уралдаанд Алтай хотын таван сургууль, 18 сум, хоёр тосгоны 1300 гаруй сурагч өргөн хүрээнд оролцож, бүх оролцогч хүүхдүүдэд Шинэ жилийн бэлэг хүргүүлжээ.

“Ногоон дэлхий-Бидний ирээдүй” уралдааны төрөл бүр нь өөр өөрийн агуулгыг илэрхийлж байгаагаараа онцлог байв. Тухайлбал, бага ангийн сурагчид төрөлх нутгийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байгааг өнгө будгаар илэрхийлсэн нь тэдний сэтгэлгээ, гоо зүйн боловсролын түвшин, хүсэл мөрөөдлийн тод илэрхийлэл байсан бол дунд ангийн сурагчид хайртай дотно хүндээ хэлэх гэсэн чин сэтгэлийн үгээ захидалдаа бичиж, дугтуйны хэлбэр загвар, өнгө үзэмжид бүтээлч сэтгэлгээгээр хандсан нь энэ уралдааны онцлог байлаа. Харин ахлах ангийн сурагчдын хувьд төрөлх нутгийнхаа ирээдүйн хөгжлийн чиг хандлага, өдгөө өрнөж байгаа алдаа дутагдал, ололт амжилтыг илэн далангүй илэрхийлсэнд оршиж байв.

Манила хотын цагдаа нар живх өмсдөг болжээ
Манила хотын цагдаа нар живх өмсдөг болжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.