Тарвага агнавал 360 мянган төгрөгөөр торгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
Тарвага агнавал 360 мянган төгрөгөөр торгуулна

Тарвага агнавал 360 мянган төгрөгөөр торгуулна

Хулгар шарыг хууль бусаар агнаж, нийслэлд оруулж ирэн дамлаж зарах асуудал ил, далд гарсаар байгаа юм. Хуулийн байгууллага илрүүлсэн нь цөөнгүй бөгөөд илрээгүй, баригдаагүй тарваганы мах зарж борлуулсан, идэж уусан асуудал олон байгаа. Хамгийн гол нь тарвага агнахыг хориглож Улаан номд оруулсан байгаа гэдгийг иргэд ухамсарлахгүй байгаа юм. 

Тухайлбал, БОНХ-ийн сайдын 2014 оны А-61 тоот тушаалаар тарвагыг Монгол орны нийт нутаг дэвсгэрт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар гурван жилийн хугацаанд агнахыг хориглосон тул нийт ард иргэд та бүхэн тарвага агнах барих болон худалдан авахгүй байхыг анхааруулж байна. 

Тарвага агнасан, барьсан, худалдан авсан тохиолдолд Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний дагуу Бурхи – 180.000 төгрөг, Тарч - 210.000 төгрөг, Эр мөндөл - 126.000 төгрөг, Эм мөндөл - 147.000 төгрөгөөр тус тус үнэлэгдэх ба Байгаль орчны хяналтын улсын байцаагч гэм буруутай этгээдээр уг үнэлгээг хоёр дахин өсгөж нөхөн төлүүлдэг журамтай ажээ.

Эх сурвалж www.wikimon.mn 

Экс Киви: Өгзөгтэй болсон юм чинь...
Экс Киви: Өгзөгтэй болсон юм чинь...
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.