Эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд хөгжил хамгааллын үйлчилгээ үзүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 29 секунд
Эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд хөгжил хамгааллын үйлчилгээ үзүүлнэ

Эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд хөгжил хамгааллын үйлчилгээ үзүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Хүүхдэд ээлтэй Улаанбаатар" хөтөлбөрийн 3 дугаар зорилтыг хэрэгжүүлэх тухай А/441 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар "Хүүхдэд ээлтэй Улаанбаатар" хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд 2016 онд хараа хяналтгүй явдаг, гуйлга гуйдаг, хүчирхийлэлд өртсөн болон орхигдож хаягдсан хүүхдийг түр хамгаалах шуурхай үйлчилгээ, хүнд, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хөгжил, хамгааллын үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх өдрийн үйлчилгээний зардлыг батлав.

Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 36 сая 479 мянган төгрөгийг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын нэмэлт санхүүжилтийн дансаар дамжуулж хянан, санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хүүхдийн шуурхай хамгаалал, хөгжлийн үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчийг холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт тус тус үүрэг болголоо.
 
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай хороо-Миний гудамж аянд оролцож буй З.Ваанчигийн гэр бүл
Манай хороо-Миний гудамж аянд оролцож буй З.Ваанчигийн гэр бүл
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.