Л.Наранбаатар нар шаардлагынхаа хариуг авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 20 секунд
Л.Наранбаатар нар шаардлагынхаа хариуг авчээ

Л.Наранбаатар нар шаардлагынхаа хариуг авчээ

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт манай сайд “Л.Наранбаатар нар тэмцлийн хурц хэлбэр сонгоно гэв” гарчигтай өгүүлэл  нийтэлсэн юм. Энэхүү нийтлэлд Дархан-Уул аймгийн АН-ын дотоод сонгуулийг зориуд булиантуулахыг оролдсон Н.Мөндаш, Г.Гантулга нарын хэсэг  нөхөд энэ оны 1 дүгээр сарын 6-ны  өдрийн ДоСХ-ны хурлаараа Дархан-Уул аймгийн Сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүдийг намныхаа үндсэн дүрмийг зөрчиж сонгосон тухай өгүүлсэн юм. Мөн энэхүү дүрэм бус үйл ажиллагааг нь тус аймгийн АН-ын дарга Л.Наранбаатар тэргүүтэй хүмүүс эсэргүүцэн төв намдаа шаардлага хүргүүлж, хэрвээ эс биелүүлбэл тэмцлийн хурц хэлбэр сонгохоо мэдэгдсэн байлаа. Тэгвэл АН-ын удирдлага, тус намын Дотоод сонгуулийн хороо  хуралдаж  Г.Гантулга, Н.Мөнхдаш нарынх нь дүрэм бусаар гаргуулсан хурлын тогтоолыг хүчингүй болгосон байна. Цаашлаад Дархан-Уул аймагт дүрэм бусаар байгуулагдсан Н.Мөнхдаш нарын тэргүүлдэг намын хороог нь татан буулгах талаар яригдаж буй аж. Өөрөөр хэлбэл, Л.Наранбаатар нарын шаардлагыг биелүүлж эхэлсэн байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Ник Кэнноны шинэ шивээс
Ник Кэнноны шинэ шивээс
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.