“Хурд” хамтлаг хэвлэлийн хурал зарлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 1 секунд
“Хурд” хамтлаг хэвлэлийн хурал зарлалаа

“Хурд” хамтлаг хэвлэлийн хурал зарлалаа

Монголын рок попын түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар ирсэн “Хурд” хамтлаг ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонсогч фенүүддээ сонин содон гэнэтийн бэлгүүдийг зориулсаар байгаа билээ. Тэрбээр тэрхүү олон гайхалтай үйл ажиллагааныхаа үргэлжлэл болгож эмч ажилчид болон эмнэлэгүүдэд өндөр үнэ бүхий орчин үеийн техник тоног төхөөрөмжийг хандивлахаар болжээ.

   Энэхүү техник тоног төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг сонсогч фенүүддээ амласан ёсоороо өнгөрсөн оны 11 сарын 29,30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд зохион байгуулсан ойн тоглолтынхоо орлого болон алтан пянзныхаа дуудлага худалдааны мөнгөөр бүрдүүлсэн бөгөөд ийнхүү эрүүл мэндийн салбарынханд эмнэлэгийн тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгч буй баяр бахдалтай мөчөө түмэн олонтойгоо хуваалцахаар энэ сарын 16-нд буюу 4 дэх өдөр 11:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа.

  Энэ дашрамд дуулгахад 20-н жилийн турш хамтдаа байж үзэгч, сонсогч, уншигч түмэнтэй нь уулзуулж байдаг эрхэм сэтгүүлчиддээ талархлаа илэрхийлж хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчиддээ, Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд анх удаа гэгдэж буй 20-н жилийн ойдоо зориулан гаргасан “Түүхэн ном”-оо бэлэг болгон гардуулах гэж байгаагаа дуулгалаа. Ингээд эрхэм сэтгүүлчид та бүхнийг хэвлэлийн хуралд хүрэлцэн ирж талархлын бэлгээ гардан авахыг уриалж байна.

20-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын хэвлэлийн хурлын зурагнаас сонирхуулъя.


Хэвлэлийн хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг: 89004147, 86004147 дугаараас лавлаарай.

”Оргил рашаан сувилал”-аас олон зөрчил илэрчээ
”Оргил рашаан сувилал”-аас олон зөрчил илэрчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.