Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1486 гэмт хэрэг бүртгэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1486 гэмт хэрэг бүртгэгджээ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1486 гэмт хэрэг бүртгэгджээ

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, үүнээс үүсэлтэй гэмт хэргийн тоо  өсөн нэмэгдэх хандлагатай болжээ.  Гэр бүлийн нөхцөлд хүчирхийллийн хэлбэр олон янз байдаг байна. Сэтгэл санааны дарамт, элдэв хавчлагаас  гадна  зодож гэмтээх, айлган сүрдүүлэх, эцэг нь охиноо бэлгийн харилцаанд хүчээр оруулах, дагавар охиноо хойд эцэг нь хүчиндэх гээд тоочоод байвал маш урт цуваа үүсэх аж. Ахмад настанууд ч мөн хүчирхийлэлд  өртөж байна. Тэднийг хүмүүжил муутай хүүхдүүд нь айлган сүрдүүлж, тэтгэмэр тэтгэмжийн мөнгийг нь булааж авах зэргээр дарамталдаг болжээ.

Саяхан хүний эрхийн үндэсний комиссоос энэ чиглэлээр тусгай илтгэл боловсруулсан байна. Энд дурьдсанаар улсын хэмжээнд  2013 оны байдлаар гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэрэгт 623 хүн холбогдсон байх юм. Сүүлийн гурван жилд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1486 гэмт хэрэг бүртгэгджээ. Хүчирхийллийн золиос бологсдоос 955 нь Гэмтэл согогийн үндэсний төвөөр үйлчлүүлсэн байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.