“Улсын их дэлгүүр” ХК нэг удаа 5 төгрөгийн ноогдол ашиг л хуваарилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
“Улсын их дэлгүүр” ХК  нэг удаа 5 төгрөгийн ноогдол ашиг л хуваарилжээ

“Улсын их дэлгүүр” ХК нэг удаа 5 төгрөгийн ноогдол ашиг л хуваарилжээ

Хувьцаат компаниуд тайлангаа үнэн зөв гаргадаггүй, хувьцаа эзэмшигчдээ хууран мэхэлдэг гэсэн гомдол иргэдийн дунд цөөнгүй тааралдана. 1990-ээд оны дундуур тараасан цэнхэр, ягаан тасалбараар хувьцаа эзэмшсэн иргэдийн зарим нь үүнийгээ бараг мартаж буй аж. Гэхдээ хувьцааны ноогдол ашгаа бага гэлтгүй авдаг  хэсэг нь  тухайн компанидаа хяналт  тавьдаг болжээ. Энэ бол зах зээлийн жам  ёсны зүйл юм байна. Харамсалтай нь хувьцаа эзэмшигчдээ ууран мэхэлж, хулхидаж  байгаа зарим аж ауйн тоонд “Улсын их дэлгүүр” хувьцаат компани оржээ. Хувьцаа эзэмшигчид нь тус компанийг ингэж л  үнэлж байна.  Жил бүр шахуу эзэд нь тайлангаа тавихдаа “Манайх ашиггүй ажилласан” гээд өнгөрдөг аж. Гэтэл ашиг нь байж л байсан гэнэ. “Улсын их дэлгүүр” хувьцаат компанийн 33 хувийг 45 мянга гаруй хүн эзэмшдэг юм байна. Тэдний төлөөллүүд  саяхан уулзаж  “2010 онд энэ компаниас таван төгрөгийн ноогдол ашиг л авсан. Өөр юу ч авсангүй” хэмээн ярилцаад санхүүгийн үйл ажиллагаанд нь шалгалт хийлгэхээр болсон байна. Тэдний гомдолын мөрөөр  Санхүүгийн зохицуулах хорооноос удахгүй шалгах ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

"Их хар сүлд" хамгаалалтын албаны ажилтан бусдад буу тулгаж танхайрчээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.