Ерөнхийлөгч хятадуудад эзэмшүүлсэн газрын асуудлыг яаралтай шалгах чиглэл өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 44 секунд
Ерөнхийлөгч хятадуудад эзэмшүүлсэн газрын асуудлыг яаралтай шалгах чиглэл өглөө

Ерөнхийлөгч хятадуудад эзэмшүүлсэн газрын асуудлыг яаралтай шалгах чиглэл өглөө

МУ-ын ерөнхийлөгчийн тамгын газраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар засгийн газарт чиглэл өгснийг танилцуулж байна. Тодруулбал,

Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл гэсэн гурван асуудал МУ-ын ерөнхийлөгчийн бодлогын гол цөм байдаг юм. Сүүлийн үед УИХ дээр нэгэн ноцтой мэдээлэл яригдаж олон нийтийг нэлээд цочирдууллаа.

Энэ нь юу вэ гэхээр монгол улсын үндсэн хууль, газрын тухай хууль, бусад хууль тогтоомжуудыг илтэд зөрчиж байгаа асуудал яригдаж олон нийтийг цочирдуулсан. Тухайлбал, Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил боллоо. Энэ асуудал МУ-ын ерөнхийлөгч онцгойлон анхаарлаа хандуулж, засгийн газарт хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой байгууллагуудыг яаралтай ажиллуулж хууль сахиулах үйл ажиллагааг яаралтай хэрэгжүүлж үр дүнг нь ард түмэнд нээлттэй ил тод болгож мэдээлэх ёстой гэсэн байр суурийг ерөнхийлөгч илэрхийлж байгаа юм.

МУ-ын ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд хаяглаж, монгол улсын газар эзэмшилт ашиглалтыг шалгах тухай гэх уг чиглэлд "Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны хувьд хуваагдахаар үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Газар нутгийн халдашгүй дархан байдал түүнийг сахин хамгаалах нь монгол төрийн үндсэн үүрэг, үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. УИХ-ын хянан шалгах түр хорооноос 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр улсын үндэсний тусгаар тогтнолын баталгаа болсон газрыг үндсэн хуулийг зөрчиж гадаад улсын иргэн, хуулийн этгээдүүдэд эзэмшүүлсэн талаарх баримт мэдээлэл нотлогдож гаргаж тавьлаа.

Иймд МУ-ын засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлж хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд монгол улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, ашиглалт, түүний хяналтын асуудлаар холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж, энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээллийг шуурхай танилцуулж ажиллахыг чиглэл болгож байна" гэжээ.

Эмзэг ноцтой мэдэгдэл
Эмзэг ноцтой мэдэгдэл
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.