Хөмсгөө шивүүлж, гоё болох гэсэн 17-той охин мангас болон хувирчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 36 секунд
Хөмсгөө шивүүлж, гоё болох гэсэн 17-той охин мангас болон хувирчээ

Хөмсгөө шивүүлж, гоё болох гэсэн 17-той охин мангас болон хувирчээ

 


Байгалиас заяасан гадаад үзэмжээ голж, гоо сайхны салонд ханддаг бүсгүйчүүд олширч байгаа нь харамсалтай.

Ийм бодлогогүй алхмаас болж, насан туршдаа эрэмдэг, тахир дутуу болж болзошгүй гэдгийг сэрэмжлүүлэх үүднээс энэ материалыг хүргэж байна. 
 
17 настай загвар өмсөгч Харли Кай нэгэн гоо сайхны салонд хөмсгөө шивүүлжээ. Гэтэл хэдэн өдрийн дараа Харли нүдээ ч нээж чадахгүй болж, эмнэлэгт хүргэгдэв. Энд түүний амийг аврахын тулд стероид, антигистамин, хүчтэй антибиотик тарьжээ. 
Харли загвар өмсөхийн зэрэгцээ Барнфилдийн коллежид үсчний ангид сурдаг юм байна. “Би толинд өөрийгөө хараад таниагүй. Яг мангас шиг болчихож. Маш их өвддөг, нүүр маань тэр чигтээ галд шатаж байгаа мэт санагдаж байна. Мөн би юм муу харах болсон. Эмч нар намайг гэрээс гарч болохгүй гэсэн” хэмээн тэрбээр ярилаа. 
Харли бүр 4  настайгаасаа эхлэн моделиор ажиллаж байгаа аж. Шивээс хийлгэсэн өдөр охины хөмсөг улайсан байсан ба маргааш нь түүний нүүр бүхэлдээ өвдөж, загатнах болжээ. Харли загатнааг дарж, өвчнөө намдаахын тулд харшлын эсрэг эм ууж, нүдээ тойруулан тос түрхэв. Гэтэл дахиад нэг хоногийн дараа түүний хөмсгөөс шар юм гоожиж эхэлсэн ба 3 дахь өдрөөс бүр нүдээ нээж чадахаа больсон. Түргэний эмч түүнийг шууд л эмнэлэгт хүргэж өгчээ.
 
Охины ээж “Гоо сайхны салон бидэнд нөхөн төлбөр болгож 300 доллар санал болгосон. Гэвч бид энэ салоныг шүүхэд өгнө” хэмээн мэдэгджээ. Харлийн эцэг, эх түүнийг үүрд нүүрэн дээрээ сорвитой үлдэх вий гэж айж байна. Иймээс тэд гоо сайхны салбарт ариун цэвэр, аюулгүй ажиллагааг дээшлүүлэхийн төлөө тэмцэж эхэлжээ.

“Аймаар юм, сорви үлдэх байх гэж би айж байна. Жирийн нэг шивээс хийлгэх гэсэн биш одоо эмнэлэгт хэвтэж байна" гэж Харли ярилаа.

Гэвч Харли сэтгэлээр уналгүй, загвар өмсөгчийн ажлаа аргагүйн эрхэнд түр завсарласнаа ашиглан хичээл сургуульдаа шамдахаар шийджээ.
 

Эх сурвалж: Unen.mn

 
Автобус компанийхан “даварч” байна
Автобус компанийхан “даварч” байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.