Өнөөдрийн өрнийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 23 секунд
Өнөөдрийн өрнийн зурхай

Өнөөдрийн өрнийн зурхай

* * *Өрнийн зурхай * * * 

 

Хонь (3/21-4/19)

Ямар ч ажил эхэлсэн энэ өдөр бүтэмжтэй, амжилттайгаар гүйцэтгэх болно. Таны эр зориг, сайн ой тогтоолт, сэтгэх чадвар, асуудлыг хэвийн бусаар шийдэх зан тань үүнд маш ихээр нөлөөлнө. Эрүүл мэндийн тал дээр жаахан асуудал гарна хэмээн одод сэрэмжлүүлсээр байна. Өнөөдөр өвчин тусвал амархан ужгирч хүндрэх төлөвтэйг анхаараарай. Үүнд эрчүүд илүү хамрагдах магадлалтай байна.
 

Үхэр (4/20-5/20)

Үхрийн ордны эмэгтэйчүүд та бүхэн хэн нэгэнтэй шинээр танилцах, аль эсвэл богинохон хугацааны романтик үйл явдалтай учрах магадлал өндөр байна. Харин эрчүүд хувийн амьдралаа сайжруулж, дэгжин дэвжихийн тулд байж болох бүх боломжуудыг ашиглахыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Зүүд тань мэргэн байх ба дараагийн өдөрт биелэх болно. Ногооны талбай болон хүнсний ногоо зүүдэлбэл хүсэл мөрөөдөл тань биелэх болно. Таны ажлын амжилтаас шалтгаалж тушаал дэвших магадлал өндөр байна.

Хамтатгах (5/21-6/21)

Шийдэмгий өдөр. Нөхцөл байдал тань таныг амжилтанд хүргэнэ. Хэрэв та ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө юм уу бусад төрлийн худалдаа наймаа хийх гэж байгаа бол бусдад итгэл үнэмшил төрүүлэх хэрэгтэй. Таны бусдыг итгүүлж, үнэмшүүлэх авъяас билиг тань асар их. Гэвч та аль үед нь ярихаа зогсоож, харилцагчиддаа ярих боломж олгох вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Өөрийгөө хамгаалж, хүндлэхийн тулд аль болох ухаалаг бай.

 Мэлхий  (6/22-7/22)   

Зөрчилдөөнтэй хоёрдмол өдөр. Мэлхийнхэн хангалттай идэвхтэй харагдаж болно. Тусгаарлах бүх зүйлээс холдож ганцаар байх нь хувийн чанартай асуудлыг үүсгэнэ. Өдрийн 2-р хагас нь хайр сэтгэл, хамтрагч эсвэл эхнэр нөхрийн харилцаанд үл ойлголцол, таагүй зүйлс хүндэрч мэднэ. Өнөөдрийн гол зорилго нь эргэн тойрондоо харьцах харьцаандаа нийлэмжтэй байдлыг цогцлоох явдал юм.

Арслан (7/23-8/22)   

Та гариг ертөнцийн ивээл доор оршин байна. Ямар ч хүнд асуудлууд урьдчилан харагдахгүй байна. Гэхдээ бодолтой хөдөл. Ялангуяа гэр бүлийн харилцаанд нөлөөлж болох болон бусад бодлогогүй үйлдлийг бүү хий. Биеэ барьж, тэвчээртэй бай. Энэ нь олон төрлийн асуудлуудыг шийдэхэд танд тусална.

 

Охин (8/23-9/22)    

Алдагдал нүүрлэх өдөр. Иймд том хэмжээний зүйл худалдан авахаас зайлсхийж, зардлаа хязгаарлаж, эд зүйлдээ ариг гамтай ханд. Сул дорой чанараа өөгшүүлж, зөнд нь тавьснаас хамтрагчтай харилцах харилцаа тань түвэгтэй болох, урам ихээр хугарахад хүргэнэ. Ямар ч тохиолдолд өнөөдөр ажил хэргийн уулзалт хийхээр төлөвлөхгүй, олныг хамарсан арга хэмжээнд оролцохгүй байх хэрэгтэй.
 

Жинлүүр (9/23-10/22)   

Ямар нэгэн хариуцлагатай шийдвэр хүлээж авахаас яарахгүй байх нь ирээдүйд бий болох амжилтын нэг хэлбэр болно. Ямар нэгэн алдаанаас зугтахад хамгийн ойрын хүний зөвлөгөө чухал байна. Дотно харьцаа үүсгэхээс анхааралтай байхыг зөвлөж байна. Хамаатан садантай хамааралтай таагүй мэдээ эсвэл таагүй үйл явдал тохионо. Энэ бүхэн сэтгэлийг тань нилээн шаналгаж магадгүй. Үүнд ухаалаг байдлаар хандаж, аль болох сэтгэлээр унахгүй байхыг хичээ.

Хилэнц (10/23-11/21)   

Хойшлуулсан ажил эсвэл эртний үүргийг яаравчлан гүйцэтгэхийг шаардана. Гэр бүлийн цугларалт болон баяр ёслол, найр наадамд таны бодож байснаас илүү зардал гарах болно. Гэхдээ зардалаа удахгүй нөхөх гарцыг олно. Эрүүл мэнддээ анхаарч, хүчээ гамнаж, уур бухимдлаа бариарай. Шөнө ганцаараа бүү яваарай.

 

Нум (11/22-12/21)    

Мөргөлдөөнтэй хүнд өдөр. Эргэн тойрныхон тань танаас зөвшөөрөл авалгүй өөрийн дураар шийдсэнээр ам мурийх болно. Танд найдвартай найзууд байхад та сэтгэлээр бүү уна. Тэдний шударга, хайр харамгүй байдал нь таны холын ирээдүйд нөлөөлнө. Гэхдээ асуудлыг маргааш шийдвэрлэнэ гэж бүү хойш тавь мөн тайвшрах хэрэггүй.

Матар (12/22-1/19)   

Таны гэрлэн бүрхүүл, амьдралын энерги, бүтээлч чадвар өсөн нэмэгдсээр байна. Өнөөдөр та өөрийн авьяас билэг, чадвараа бүрэн хэмжээгээр гаргаж, санасандаа хүрч чадна. Шинэ ажил төлөвлөхөд нэн тааламжтай өдөр. Та санхүүгийн байдлаа эрс дээшлүүлэх боломжийг алдаж болохгүй ч эрсдэлтэй алхам бүү хий. Сансрын энергийн нөлөөгөөр зарим хүмүүс ажил мэргэжлээ сольж өөрчлөхийг хүсэх бол нөгөө хэсэг нь амжилтандаа сэтгэл ханахгүй, илүү ихийг хүсч догшин ширүүн авирлах бололтой.

Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр хүнд аюултай өдөр учир гэр бүлийн уур амьсгалыг энгийн байдалд оруулж магадгүй юм. Таагүй уур амьсгал, муу мэдээ дуулна. Урам хугарах, эргэлзээ төрүүлэх, шийдмэг бус эргэлзээ тээнэгэлзээн дунд энэ өдрийг өнгөрөөнө. Лааны гэрэлд оройн зоог барьж, түүдэг галын дэргэд суух нь таатай байна. Даруу төлөв байдал сэтгэл өөдрөг байх нь таагүй бодлуудаас холдож чадна.
 

Загас (2/19-3/20)

Идэвхигүй, шүүмжлэлтэй өдөр. Таны амьдралын эрч хүч тань буурна. Магадгүй сэтгэл санааны тавгүй байдал уур бухимдал дагуулсан өдөр байна. Өөрийгөө түгжсэний хэрэггүй. Бүх зүйлд хүлээцтэй ханд. Хэн нэгэнтэй бүү маргалд мөн найз нөхөдтэйгээ уулзах эсвэл үр хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрөө. Дотно харьцаа аз жаргалыг мэдрүүлнэ.

 

Л.БАЯРМАНДАЛ: ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД БОДИТ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ГЕОЛОГИЙН СУДАЛГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Л.БАЯРМАНДАЛ: ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД БОДИТ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ГЕОЛОГИЙН СУДАЛГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.