Вагонд нуугдаж хил нэвтэрсэн Хятад улсын иргэнийг саатууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 45 секунд
	 Вагонд нуугдаж хил нэвтэрсэн Хятад улсын иргэнийг саатууллаа

Вагонд нуугдаж хил нэвтэрсэн Хятад улсын иргэнийг саатууллаа

Дорноговь аймаг дахь Хилийн 0129 дүгээр ангийн хилийн хариуцсан хэсгээр долдугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын талаас нэг иргэн улсын хил зөрчсөнийг гэрээт хилчин Э.Тэмүүлэнгээр ахлуулсан хилийн манаа илрүүлж, саатуулсан байна.

Мөн энэ зөрчлөөс гурав хоногийн дараа Эрээн-Замын-Үүд чиглэлийн 7813 дугаар ачааны галт тэрэгний тэвшинд нуугдаж, улсын хил зөрчсөн БНХАУ-ын нэг иргэнийг Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчид илрүүлж холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгчээ. Хилчид коронавирусын шинжилгээ өгч, тусгаарлалтад байгаа аж.

Шинээр 2,273 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, хоёр иргэн энджээ
Шинээр 2,273 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, хоёр иргэн энджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.