Сургууль төгсөөгүй 10 тэрбумтан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 55 секунд
Сургууль төгсөөгүй 10 тэрбумтан

Сургууль төгсөөгүй 10 тэрбумтан

Дээд боловсрол эзэмших нь бүү хэл дунд сургууль ч төгсөөгүй 10 тэрбумтаныг  амжилтанд хүрсэн шалтгаан нь хөдөлмөрч чанар уйгагүй зүтгэл байжээ.
-Амансио Ортега: “Inditex” компанийг үндэслэгч, дэлхийд 3- д ордог, 57 тэрбум долларын хөрөнгөтэй. Эцэг төмөр замд ажилладаг, ээж нь гэрийн үйлчлэгч хийдэг байжээ. Дунд сургуулиа ч дүүргээгүй агаад ойр зуурын юм оёж заран баяжих замаа эхэлжээ.
-Ли Кишин: “Cheung Kong” группийн ерөнхийлөгч, 31 тэрбумны хөрөнгөөрөө дэлхийд 8-д ордог. 14 настай байхад нь гэр бүлийн ганц тэжээгч болох эцэг нь сүрьеэ өвчнөөр өөд болсон тул сургуулиа хаян ажил хийж эхэлжээ.
-Франсуа Пион : “Kering” компаний эзэн,15 тэрбумын хөрөнгөөрөө дэлхийд 53-д жагсдаг. Түүний амьдралдаа ганц төгссөн сургууль нь жолооны курс гэнэ. 16 настайдаа сургуулиа хаясан агаад ангидаа хамгийн ядуу айлаас гаралтайд тооцогддог тул түүнээсээ ихэд ичдэг байжээ.
-Ричард Брэнсон : “Virgin” группыг үндэслэгч, 4.6 тэрбумын хөрөнгөөрөө дэлхийд 272-д бичигддэг. 16 настайдаа сурлагын хоцрогдлын улмаас сургуулиасаа хасагдсан. Хичээлийн эрхлэгч  “ чи нэг бол шоронд орно, эсвэл үлгэрт гардаг шиг юм болж баяжих биз” хэмээн хэлж байжээ.
-Жо Льюис:  “Tavistook” группийн эзэн, 4.3 тэрбумын хөрөнгөтэй. 15 настайдаа сургуулиа хаян эцгийнхээ зоогийн газарт ажиллаж эхэлсэн. Өдгөө 135 зоогийн газартай.
-Кирк Керкорян :  “Tracinda” корпорацийг үндэслэгч, 3.3 тэрбумтэй. 8-р ангидаа сургуулиа хаян ажилд оржээ.
-Давид Мердок:  “Dole Food” компаний эзэн, 2.4 тэрбумийн хөрөнгэтэй. 10-р ангид орох жилээ сургуулиа хаян шатахуун түгээвэрийн газарт ажилд оржээ.
-Карл Линдер : “United Dairy farmers”-ийн эзэн, 1.7 тэрбумын хөрөнгтэйтэй. Эцэг эхийнхээ сүүний жижгхэн фермийн ажилд туслахаар 14 настайдаа сургуулиасаа гарчээ.
-Ахмэд Назиф Зорлу :  “Zorly” компаний эзэн, 1.4 тэрбумын хөрөнгөтэй. Тэрээр 14 настайдаа сургуулиа хаян ойролцоох хотын оёдлын үйлдвэрт ажилд оржээ. Өдгөө Турк, Палестины ихэнх оёдлын үйлдвэрийг эзэмшдэг.
-Жеймс Кларк : “Netscape Communcatioans”-ийн эзэн, 1.1 тэрбумын хөрөнгөтэй. Эцэг эх нь салахад тэжээх хүнгүй шахам болсон Жеймс сургуулиа хаян ажилд оржээ. Баяжсан хойноо дээд сургуульд орох гэтэл дунд сургууль төгссөн гэрчилгээгүй гээд аваагүй аж.
 
NUUTS.mn

Богд уулыг өнөөдөр тахина
Богд уулыг өнөөдөр тахина
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.