Мазаалайг Ерөнхийлөгчийн ивээлд авахыг хүсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
 Мазаалайг Ерөнхийлөгчийн ивээлд авахыг хүсчээ

Мазаалайг Ерөнхийлөгчийн ивээлд авахыг хүсчээ

Мазаалай баавгай зөвхөн Монголд  байдаг дэлхийд нэн ховодсон амьтдын нэг юм. Энэ амьтан манай Говь-Алтай аймгийн нутагт цөөн тоотой бий. Судлаачид 28 мазаалай байгаа гэдэг. Мөн зарим таамаглалаар 30 гаруй байгаа гэх. Нарийн тоо толгой зөрүүтэй байгаа нь мазаалай нэлээд өргөн уудам нутагт тархан амьдардагтай холбоотой. Иймээс сүүлийн үед цус ойртож, эм, эрийн харьцаа алдагдсанаас болоод бүрмөсөн үгүй болж сүйрэх аюул нүүрлэжээ. Мазаалайг хамгаалах төсөл хөтөлбөр гаргасан ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байна. Энэ талаар “Говийн баавгай” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Эрдэнэбаяр “Бид өнгөрсөн онд Австралийн New Jilm студитэй хамтран  баримтат кино хийлээ. Мазаалай руу дэлхийн анхаарлыг хандуулах нь чухал боллоо. Гаршуулж тэжээх нь илүү ашигтай юм байна. Энэ тухай Хятадын тал санал тавьж байсан. Бид ч бас тэдэнтэй хамтран мазаалайг гаршуулах нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ мазаалайгаа Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээлд авч, томоохон хөтөлбөр боловсруулж  ажиллах хэрэгтэй байна. Бид эхний алхамуудаа хийсэн” гэлээ.

Б.Отгонбаяр   

Эх сурвалж: Tumen.mn

Н.Номтойбаярыг Дээд шүүх бүртгэсний дараа Ногоон Нам-МҮАН-ын эвсэл байгуулагдана
Н.Номтойбаярыг Дээд шүүх бүртгэсний дараа Ногоон Нам-МҮАН-ын эвсэл байгуулагдана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.