Түймэрт өртсөн айлуудад шинэ гэр өгөхөөр болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 4 секунд
Түймэрт өртсөн айлуудад шинэ гэр өгөхөөр болов

Түймэрт өртсөн айлуудад шинэ гэр өгөхөөр болов

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт энэ сарын 13-нд гарсан түймэр Сүхбаатар, Дорнод аймгийн нутаг руу тархан ассаар байгаа ажээ. Өчигдрийн байдлаар түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төв рүү 500 орчим метр  ойрсон байв. Түймэрт  18 айлын гэр шатжээ.  Энэ нь гурав хоногийн өмнөхөөс 13-аар нэмэгдсэн гэсэн үг.  Улсын хэмжээнд одоогоор 13 аймгийн 39 суманд, 70 гаруй удаагийн ой, хээрийн түймэр гарч, 213 га ой шатаад байгаа аж. Хамгийн сүүлд  Дорнод аймгийн Матад сумын нутагт гарсан түймэр Халх гол сум руу орж, манай улсын  хилийг давах үед  нь Онцгой байдлын аврах багийнхан  цурманд  оруулжээ. Түймэрт гэр нь өртөж орох оронгүй болсон айлуудад  шинэ гэр олгохоор болсон байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шаттай шинэ автобуснууд удахгүй үйлчилгээнд явна
Тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шаттай шинэ автобуснууд удахгүй үйлчилгээнд явна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.