50 сая мал устгах сайдын санаархал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 0 секунд
50 сая мал устгах сайдын санаархал

50 сая мал устгах сайдын санаархал

Монгол Улс малаа 71 саяас 25 сая болгож хорогдуулах хэрэгтэй хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ. Тэрээр Дубайд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтанд оролцоод ийм бодолтой иржээ. Бэлчээрийн даац хэтэрсэн нь үнэн.

Гэхдээ малынхаа тоо толгойг 50 орчим саяар бууруулахаар юу болохыг төсөөлөх гээд үзье. Олон малчин хотоо харлуулж, модоо барина. Энэ хэрээрээ хөдөөх амьдрал зогсож, ажилгүйдэл, ядуурал улам бүр газар авч хотруу чиглэсэн их нүүдэл нэмэгдэнэ. Мах магнаг болж, үнэ ханш тэнгэрт хадах төдийгүй хомсдол үүснэ.

Эрхэм сайд эрчимжсэн мал аж ахуйруу шилжих ёстой гэж цэцэрхэхээ мартсангүй. Өндөр ашиг шимтэй эрчимжсэн мал аж ахуй хөгжих боломж манайд хомс. Гаднын үүлдэрлэг мал их хэмжээний өндөр шимтэй өвс, тэжээл жилийн дөрвөн улирал идэж байж үр ашгаа өгдөг. Тийм хэмжээний малын хүчит тэжээл тарих хөрс, эдийн засгийн боломж манайд байхгүй. Хангайн бүс, Дорнодын Халх гол орчмоор цөөн тооны фермерийн аж ахуй эрхлэх боломжтой. Гэлээ гээд нэг кг махны үнэ 60 мянган төгрөгнөөс дээш гарах магадлалтай. Энэ бүхэн иргэдийн нуруун дээр дарамт болж ирнэ. Монгол хүн махгүй амьдрах эсэхийг бодохын ч хэрэггүй.

Бэлчээрийн мал аж ахуй монголын оршихуй. Үүнийг л устгачихвал Монгол улс, монгол хүн орших, эс орших дээрээ тулна. Нуух юм алга, энэ бол харийн бодлого. Мэдлэг нимгэн, төлөвшиж боловсролгүйгээр төрд гарсан энэ мэт нөхдүүд ганц удаа гадаад яваад л 50 сая мал цаазлах төлөвлөгөөтэй ирж байдаг нь эмгэнэлтэй.

Энэ янзаараа МАН ирэх он жилүүдэд гадныхны шахалтаар хэдэн малаа ад үзэж, улаан номд оруулах нь дээ. Мэдээж бэлчээрийн даац хэтэрч байгаад дүгнэлт хийж, малаа эдийн засгийн эргэлтэнд оруулж тодорхой тоо толгойд барих ёстой. Гэхдээ шууд 50 саяыг цааш нь харуулах дэндүү харалган бус уу. Уур амьсгалын өөрчлөлт зүй тогтлоороо явагдаж буй байгалын үзэгдэл. Мөстлөг дуусах дөхөж, дулаарал ирж байгаа тухай захын хүн олоод уншчихна. Монголчуудыг малаас нь салгаж, махнаас гаргана гэдэг хаанахын бодлого юм бол доо.

Олимпод зодоглох жүдочидоо сонгууль биш бэлтгэлдээ анхаараач ээ
Олимпод зодоглох жүдочидоо сонгууль биш бэлтгэлдээ анхаараач ээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.