“Тэтгэврийн зөвлөх”-тэй Л.Халтар сайд стратегийн салбарыг туйлдуулж дууслаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 35 секунд
“Тэтгэврийн зөвлөх”-тэй Л.Халтар сайд стратегийн салбарыг туйлдуулж дууслаа

“Тэтгэврийн зөвлөх”-тэй Л.Халтар сайд стратегийн салбарыг туйлдуулж дууслаа

Зам тээврийн хөгжлийн сайд гэх албанд Л.Халтар сайд томилогдсон цагаасаа эхлэн түүний зөрүүтэй үг, үйлдлээс болж энэ салбар өөдлөхгүй Дарханы зам гэх "там" -ын замаас болж олон хүн амиа алдаж, олон иргэн эд хөрөнгөө алдсан төдийгүй өөр өөр балгууд түүний мэдрэмжгүй шийдвэрээс болж гарсаар байна.

Төрийн дээр суудлаа олохгүй бол түмэн олон гүйдлээ олохгүй. Л.Халтар сайдын балагтай шийдвэрээр ядарч туйлдсан Чойрын нүүрс тээврийн жолоочид ажилгүй амьдралгүй болж, олон ч гэр бүл ядуучуудын эгнээнд орж байна. Гэтэл Л.Халтарт Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан Ж.Бямбадорж зөвлөдөг.

Олон жил зөөлөн сэнтийд тухалсан Ж.Бямбадоржид УИХ-ын даргын захирамжаар 50 гаруй сая төгрөгийн тэтгэмж олгосон талаар олон хэвлэлүүд мэдээллэж байсан. Ховдын Дарви сумын гаралтай нутаг нэгт Ж.Бямбадорж, Л.Халтар нар хамтдаа монгол улсын зам тээврийн бодлогыг урагшлуулж байна уу гэвэл үгүй, ухраасаар бүр ёроолд нь хүргэж байгаа нь худлаа биш.

Дарханы замаа баричих чадваргүй тэд одоо дахин Чойрын тээвэрт балаг тарьж, түмэн жолоочдийн амьдралаар тоглож байна. Энэ нь эцэстээ Монгол Улсын эдийн засагт ямар их хор хөнөөл авчирч буйг мэдэж байгаа ч тэд алдаатай үйлдэл, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр...

МАН шинэчлэгдэж байна гэж пр-дах атлаа тэтгэвэртээ гарсан Ж.Бямбадоржтонгууд монгол төрийн сайдад зөвлөж, монгол төрөө төдийгүй монгол түмнээ хохироосоор хорлосоор байгаа нь харамсалтай. Ёстой л www.erennews.mn сайтад гарсанчлан, Монголчууд Л.Халтарт баяртай гэх үгийг олонтаа хэлсэн ч сайдтан маань даанч тоож байгаа зүйл алга.

Мөн УИХ-ын гишүүн Г.Дамдинням ч түүнийг албан тушаалаасаа огцор, ажлаа мэддэггүй сайд хэмээн олон нийтийн сүлжээгээр үг дайсан ч тэрбээр бас л тоосонгүй. Түүнийг огцруулах ганц хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ.

Тэгэхээр Л.Халтар албан тушаалаа авсан даруйдаа салбартаа шинэчлэл хийлгүй салбар бүрэн дампуурсан нь бодит үнэн. Хамгийн наад захын жишээ нь олны хэл амыг дагуулж байгаа Дархан, Улаанбаатар чиглэлийн зам өнөөг хүртэл ашиглалтад орохгүй олон ч хүний эд хөрөнгийг үрэн таран хийж байгаа бодит жишээ нь энэ. Мэдээж энд Замын-Үүд болон Эрээнд гацсан ачааг дурдаад ч хэрэггүй. Түүний балгаар өргөн хэрэглээний барааны үнэ өссөн.

Ийм л нэг том артай нөхөр стратегийн хамгийн чухал салбар болсон Зам тээврийн салбарын сайдын суудалд харх шиг шигдэж энэ олон асуудлыг юман чинээ тоохгүй хээв нэг байгаа учраас түүнийг тун яаралтай Баяртай гэх хүмүүсийн эхний жагсаалтад оруулмаар байна Ерөнхий сайд аа...” гэсэн байна.

Үнэхээр энэ хүний үг, үйлдэл энэ салбарыг бүрэн дампууруулж, бүрмөсөн ёроолд нь унагах нь...

Ц.ЭЛБЭГДОРЖ: Би ажлаа л хийж яваа хүн
Ц.ЭЛБЭГДОРЖ: Би ажлаа л хийж яваа хүн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.