Валютын төлбөртэй худалдааны тэнцэл ашигтай гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 29 секунд
Валютын төлбөртэй худалдааны тэнцэл ашигтай гарлаа

Валютын төлбөртэй худалдааны тэнцэл ашигтай гарлаа

 

Монголбанкны гаргасан судалгаагаар сүүлийн хоёр жилийн хугацаанд тогтмол алдагдалтай байсан валютын төлбөртэй худалдааны тэнцэл өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлэн тогтмол ашигтай гарсан байна. Мөн энэ оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 300.0 сая ам.долларын ашигтай буюу өнгөрсөн оны мөн үеэс 388.3 сая ам.доллараар нэмэгдсэн дүнтэй байгаа аж. Үүнд валютын төлбөртэй экспорт 7.8 хувиар өсч, импорт 29.4 хувиар буурсан нь нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ. Түүнчлэн Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс/2012 суурьтай/ тайлант хугацааны эцэст 1.509-д хүрч өнгөрсөн оны мөн үеэс 17.5 хувиар, өмнөх сарынхаас зургаан хувиар тус тус буурлаа. Ийнхүү өөрчлөгдөхөд экспортын үнийн индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.2 хувиар, импортын үнийн индекс 9.4 хувиар буурсан нь нөлөөлсөн гэнэ. Экспортын үнийн бууралтад зэсийн баяжмал, түүхий нефтийн хилийн дундаж үнийн бууралт голлон нөлөөлсөн бол импортын үнийн бууралтад удаан эдэлгээтэй хэрэглээний бараа, суудлаас бусад машин, тоног төхөөрөмж, ОХУ-аас импортолж буй нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь нөлөөлжээ.

 

Ц.ЗАЯА

 
 
- See more at: http://www.unen.mn/content/48891.shtml?alias=economy#sthash.qwETPTcp.dpuf
Дотооддоо тав тухтай, зөв аялцгаая
Дотооддоо тав тухтай, зөв аялцгаая
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.