“6-аас дээш хүүхэдтэй өрхүүдийг ипотекийн зээлд хамруулж урьдчилгааг төр даах заалтыг оруулж байна”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 24 секунд
“6-аас дээш хүүхэдтэй өрхүүдийг ипотекийн зээлд хамруулж урьдчилгааг төр даах заалтыг оруулж байна”

“6-аас дээш хүүхэдтэй өрхүүдийг ипотекийн зээлд хамруулж урьдчилгааг төр даах заалтыг оруулж байна”

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл өргөн барьж байгаа талаар УИХ-ын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Хүн ам зүйн асуудлаар Монголын төр сүүлийн 30 жил ямар нэгэн бодлого чиглэл гаргаж байгаагүй. Хамгийн сүүлд 1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар БНМАУ-ын хүн ам зүйн чиглэл гэж гарч байлаа. Яг 30 жилийн босгон дээр нь бид хүн ам зүйн баримтлах төрийн цогц бодлого шийдлийг өргөн барьж байна. Бид малын удмын санг маш их ярьдаг ч хүнийхээ удмын санг хамгаалах асуудлыг орхигдуулж иржээ. Энэ бол хар хайрцагны бодлого. Улс орон хөгжин дээшлэх үндэс нь хүний хөгжил байдаг. Хүнээ хөгжүүлж, удмын санг нь хамгаалах, хөгжүүлэх асуудал маань чухал. Хэрэв төр энэ асуудлыг анхаарахгүй бол цус ойртолтын асуудал үүсэх эрсдэл үүсээд байна. Монгол улсын хэмжээнд баг хороон дотроо гэрлэх тохиолдол 85 хувьтай, аймаг дотроо 74 хувьтай байдаг. Үүн дээр төр хяналт тавьмаар байна. Бид долоон асуудал тусгасан байгаа. Төрийн бодлого байхгүй бол цус ойртолт олширно. Энэ нь улс мөхөх асуудал. Цус ойртолтоос сэргийлэх үндсэн гурван арга байдаг. Нэгдүгээрт, угийн бичиг хөтлөх, хоёрдугаарт, овог нэршлийн асуудал, гуравдугаарт, хүн амын дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэх бодлогыг төрөөс гаргах зэрэг байдаг. 1990 онд угийн бичиг хөтлөх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан ч айл бүр хэвшүүлж чадаагүй. Нийт айл өрхийн тавхан хувь угийн бичиг хөтөлж байна. Өмнө нь бол хар хайрцагны бодлоготой байсан. Социализмын үед аймгийн төвүүд дээр л 9-10 ангийн сургуулиуд, арми, их дээд сургуулиуд байдаг байлаа. Хөдөлгөөн болгон өрнүүлэх ажлыг 2024 оноос  өмнө хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн Л.МӨНХБААТАР:

 

-Хуулийн төслөөс гурван зүйлийг танилцуулъя. Монгол хүний удмын санг хамгаалах томоохон ажил өмнө нь гарч байгаагүй. Нөхөн үржихүйн асуудлыг төрийн бодлого, үндэсний хөтөлбөр болгоё гэж үзлээ. Хувь хүн гэр бүлийн асуудал биш үндэсний аюулгүй байдлын асуудал. Цус ойртолтоос сэргийлэх хамгийн зөв зам угийн бичиг хөтлөх явдал. Улс орон даяар угийн бичиг хөтлөх асуудлыг хэвшүүлье гэж үзэж байна. Хоёрдугаарт,  Монголын хүн ам зүйн асуудлыг хариуцсан тодорхой төрийн нэгжтэй болъё гэж үзэж байна. Одоо бол Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам дээр нэг мэргэжилтэн л байдаг. Нэгжтэй болсноор удмын санг хамгаалах ажил дээр ахиц дэвшил гарна.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Энэ тогтоолын төсөлд хэд хэдэн чухал заалт орсон. Зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд хамруулах цаашлаад байрных нь урьдчилгааг төлөх төлөвлөгөөтэй байна. Дээрх шаардлагыг хангасан 3600 гаруй өрх улсын хэмжээнд байна. Тус өрхүүдэд 20-30 саяын урьдчилгаа өгөх талаар Монгол Улсын Засгийн газар судалж, хөтөлбөр боловсруулах заалтыг оруулж ирж байна. Мөн жирэмсэн болсноос нь хойш эхчүүдийг төр асарч, төрсний дараа 7-14 хоногийн хугацаанд асаргаанд байлгах талаар судлахыг Засгийн газарт санал болгосон. Шилжилт хөдөлгөөний зөв зүйтэй бодлогыг тусгах болно. Гадаадад сурч боловсорсон иргэдээ эх орондоо авчирч, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах талаар саналыг дэвшүүлсэн. Сүүлийн үед архидан согтуурсан, хар тамхи, мансууруулах бодисны асуудал дээр төрийн хэмжээний бодлого гаргаж ирэх хэрэгтэй байна.

Шамбарам (Hemorrhoids) өвчний тухай
Шамбарам (Hemorrhoids) өвчний тухай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.