Гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж эрх зүйн хамгаалалтаа сайжруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
Гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж эрх зүйн хамгаалалтаа сайжруулна

Гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж эрх зүйн хамгаалалтаа сайжруулна

Энэ жил Монгол улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ой болно. Гэрэл зураг бол урлагийн томоохон төрөл. Энэ тухай “Агшин хормыг аргамжиж үлдэнэ гэдэг аяа юутай их хувь тавилан бэ” хэмээн Дарма. Батбаяр гуай уулга алдаж билээ.

1935 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ардын Сайд нарын Зөвлөлийн хурлаар Ардын Гэгээрүүлэх яамны сайдын илтгэлийн дагуу Монголд кино, зургийн газрыг байгуулах тухай хэлэлцэж, тогтоол гаргажээ. Гэхдээ үүнээс өмнө Богд хаан дэргэдээ Бадам гэдэг гэрэл зурагчинтай байжээ. Мөн Судар бичгийн хүрээлэнд Чойжамц гэдэг хүн гэрэл зурагчнаар ажиллаж байсан баримт бий.

Монголын Гэрэл зурагчдын Нэгдсэн холбоо энэ оны нэгдүгээр сарын 31-нд хоёрдугаар их хурлаа хийж, бүтцээ шинэчлэн, дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Тус холбоо нь тодорхой шалгуураар гишүүн элсүүлдэг болсон бөгөөд ёс зүйн зарчмаа  шинээр баталжээ.

Түүхт ойн өмнө тус холбооноос гэрэл зурагчдынхаа бүтээлийг оюуны өмч, зохиогчийн эрхийн хамгаалалтанд оруулах аж. Түүнчлэн 80 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагууд, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн бусад байгууллагуудтай хамтран  ажиллахаа мэдэгдэв.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Баячуудын бааранд
Баячуудын бааранд "банга" хэрэгтэй байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.