ЭТТ-ын захирал Б.Ганхуяг та мэдэн будилав уу, үнэхээр юу ч мэдэхгүй хүн үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 54 секунд
ЭТТ-ын захирал Б.Ганхуяг та мэдэн будилав уу, үнэхээр юу ч мэдэхгүй хүн үү

ЭТТ-ын захирал Б.Ганхуяг та мэдэн будилав уу, үнэхээр юу ч мэдэхгүй хүн үү

“Айсан хүнд аргал хөдөлнө” гэгчээр 1 шахуу компанийг 2 тендерт ялуулсан тухай булхайг нь баримтаар дэлгээд эхлэхээр ЭТТ-н захирал Б.Ганхуяг монголчуудыг, Монголын төрийг даапаалж эхлэв үү, үнэхээр юу ч мэдэхгүй мэдэн будилав уу.

Тодруулбал, ЭТТ ХК-с зарласан Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт ялсан Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь тус тендерийн бичиг баримт дахь зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн Чайна Металлуржикал Инженеринг ХХК-г үүсгэн байгуулж, хөрөнгө оруулалт хийж, хяналтын хувьцааг нь эзэмшдэг тухай мэдээллийг тус группын албан ёсны цахим хаяг, БНХАУ-ын бүртгэлийн нэгдсэн системийн дата бүхий Tianyacha дахь баримтыг Монголын хэвлэлүүд дэлгэсэн.

Хариуд нь ЭТТ ХК-н захирал Б.Ганхуяг тендерт ялагч талаас тодруулга авахаа өөрийн албан цахим хуудсаар мэдэгдэж, орой нь компанийнхаа цахим хуудсаар дамжуулан Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд Чайна Металлуржикал Инженеринг ХХК-тай нэгдмэл сонирхолгүй” хэмээлээ гэх мэдэгдэлийг нийтлэв.

Мэдээж, ТЭЗҮ боловсруулах 2.4 тэрбум төгрөгийн тендерт охин компани нь ялалт байгуулж, 1 их наяд орчим төгрөгийн тендерт ялсан групп өөрсдийгөө хамгаалах нь зүйн хэрэг. Тэр ч утгаараа Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь өөрийн албан ёсны цахим хуудастаа багахан “хагалгаа” хийж Чайна Металлуржикал Инженеринг ХХК-ийн хяналтын хувьцааг эзэмшдэг гэх мэдээллээ устгаж орхив.

Монголын хэвлэлээр мэдээлэхээс өмнө Синостийл Экьюпмент энд Инженеринг Группын албан ёсны сайт болох http://mecc.sinosteel.com/EN/aBorg.aspx дээр байсан устгагдсан мэдээлэл

Монголын хэвлэлээр мэдээлсний дараа Синостийл Экьюпмент энд Инженеринг Группын албан ёсны сайт болох http://mecc.sinosteel.com/EN/aBorg.aspx дээрх шинэчлэл / Чайна Металлуржикал Инженеринг ХХК-ыг өөрийн эзэмшлээс хассан байдал/

Тендерт ялагч компани ингээд л монголчуудыг, Монголын төрийг хуурчихна гэж бодсон бололтой. Тэгвэл бид өмнөх мэдээлэлд дурьдсан БНХАУ-ын бүртгэлийн мэдээллийн сан бүхийTianyancha аппликейшн дахь баримтыг дэлгэрэнгүйгээр нь хүргэж байна. Тус аппликейшнаас БНХАУ-д бүртгэлтэй компаниудын бүхий л мэдээллийг харж болох юм.

ЭТТ ХК-ийнхан энэхүү мэдээллийг худал, хуурамч маягаар олон нийтэд түгээгээд эхэлсэн нь анхнаасаа асуудлыг бүрэн мэдэж байсан гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Ямартай ч мэдсэн ч бай, мэдээгүй ч бай Монгол Улсын стратегийн түвшний томоохон компанийн удирдлагууд татвар төлөгчдийн мөнгөөр их хэмжээний тендер зарлаж байж иймэрхүү мэдээллийг олоод харчихаж чадахгүй байгаа нь ямархуу хэмжээний чадвартай баг ЭТТ ХК-ийг удирдаж байгааг бэлхнээ гэрчлэх биз.

Яаж ч мэлзсэн баримт ярьж буй энэ тохиолдолд ЭТТ ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга барих ажлын 1 их наяд орчим төгрөгийн тендер цуцлагдах нь тодорхой болж байх шиг байна.

Айдсаа дарж, цаашид цар тахалтай зохицож амьдарч сурах хэрэгтэй
Айдсаа дарж, цаашид цар тахалтай зохицож амьдарч сурах хэрэгтэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.