Оросууд Индонези дэх түймрийг унтраахад оролцож эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 13 секунд
Оросууд Индонези дэх түймрийг унтраахад оролцож эхэллээ

Оросууд Индонези дэх түймрийг унтраахад оролцож эхэллээ

 

        Оросын Онцгой байдлын яамны түймэр унтраах зориулалттай газар усны мандалд буух чадвартай “Бе-200 ЧС” загварын онгоц Индонезийн Суматра, Калимантан аралд гарсан ойн түймрийг унтраах ажилд оролцож эхэлжээ. “Бе-200 ЧС” усны мандал дээгүүр нисч явах зуураа 12 тонн ус соруулан авч, түймрийн голомт дээр буулгах чадвартай онгоц аж. Оросын тал олон улсын хамтын нийгэмлэгт хандан түймэр унтраах ажилд тусламж үзүүлэхийг хүссэн байна. Оросын тал 2006 онд мөн “Бе-200 ЧС” төрлийн хоёр онгоцоо Индонез улсад илгээж гал түймрийг унтраах ажилд оролцуулжээ. Индонез улсын нутагт өнгөрсөн долоо хоногийн байдлаар түймрийн нийт 1700 гаруй голомт бүртгэгджээ. Түймрийг унтраах ажилд хэдэн арван мянган хүн, 30 гаруй нисэх онгоц дайчилсан байна. Индонезийн хэвлэлд өгүүлснээр фермерүүд газар тариалан эрхлэх зорилгоор ойг шатаадгаас түймэр дэгддэг аж.

 

Д.Болд

 
 

- See more at: http://www.unen.mn/content/55563.shtml?alias=world#sthash.R33HdUIM.dpuf

ХАР БИЧ ӨДӨР
ХАР БИЧ ӨДӨР
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.