Агуулахад гал гарч 17 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 1 секунд
Агуулахад гал гарч 17 хүн амиа алджээ

Агуулахад гал гарч 17 хүн амиа алджээ

Цэргийн зэр зэвсэг, сумны агуулахад өчигдөр гал гарч 17 хүн амиа алдаж, 20 орчим хүн түлэгдсэн байна. Энэтхэгийн төвийн бүсийн Вардад гарсан галын ойр орчинд амьдарч байсан хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэжмээг орон нутгийн албаныхан авчээ. Пресс Праст ов Индиа мэдээллийн агентлагийн мэдээлснээр нас барсан 17 хохирогчийн хоёр нь армийн офицер цолтнууд бол үлдсэн нь цэргүүд байсан аж. Мөн тус агентлагийн мэдээлснээр өчигдөр өглөө агуулахын байранд гэнэт дэлбэрэлт болж, дараагаар нь гал гарчээ.

Вардагийн тойргийн цагдаагийн ахлагч Смита Патил "17 хүн нас барлаа. Галд түлэгдэж бэртэл авсан 19 хүнийг эмнэлэгт хүргэж, амь насыг нь аврахаар шуурхайлан ажиллаж байгаа." гэж хэвлэлд мэдээлэв. Энэтхэгийн Ерөний сайд Нарендра Моди "Хүний амь нас хохирсонд харамсаж байна. Гүн эмгэнэл илэрхийлье" хэмээн жиргэжээ.

Энэтхэг улсад цэргийн зэр зэвсгийн агуулахад ослоос сэргийлэх аюулгүй байдлыг хангах хангах тал дээр тааруухан учраас энэ мэт гал өмнө нь удаа дараа гарч байв. Тухайлбал, 2014 онд Мумбай хотын далайн эрэг орчимд байрлах цэргийн агуулахад гал гарч хоёр хүн амиа алджээ. Түүнээс өмнө буюу 2007 онд Кашмир муж дахь их бууны агуулахад дэлбэрэлт гарсан байна. Тухайн үед мөн л 17 хүн амиа алдаж, 20 орчим хүн бэртэж, гэмтсэн аж. Харин 2010 онд Калькутта хотын зэвсгийн гауулахад гал гарч 150 тонн тэсрэх бодис, сум устжээ.

С.Дамдин

Төрийн албаныханд орон сууцны буцалтгүй тусламж олгоно
Төрийн албаныханд орон сууцны буцалтгүй тусламж олгоно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.