ДОРНОГОВЬЧУУД ҮНДЭСНИЙ БИЧГИЙН СОНИНТОЙ БОЛЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
ДОРНОГОВЬЧУУД ҮНДЭСНИЙ БИЧГИЙН СОНИНТОЙ БОЛЛОО

ДОРНОГОВЬЧУУД ҮНДЭСНИЙ БИЧГИЙН СОНИНТОЙ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх, Дорноговь аймгийн Хэлний бодлогын Салбар зөвлөлийн 2021-2024 оны ажлын тоймжид тусгагдсан төлөвлөгөөний дагуу хөдөө орон нутагт АНХ удаа Дорноговийн УУГАН хэвлэл "Өнөөдрийн ЯЛАЛТ" сонины редакци ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР тусгай дугаар бэлтгэн гаргаж эхэллээ.

Тус сонин Дорноговь аймгийнхаа сонин хачин зүйлс, анхдагчдын тухай, өв соёл, соёлын биет болон биет бус өв, хэл соёлын дархлааг дээдлэн нийтлэхийн зэрэгцээ сумдын ЕБС-иуд, СӨБ-уудын бяцхан сурагчид, хүүхдүүдэд гол нийтлэлийн бодлогоо хандуулан ажиллахаар төлөвлөсөн байна.

Үндэсний бичгээр улсын хэмжээнд анхлан хэвлэгдсэн, тогтмол хэвлэгдэн гаргахыг зорьсон редакцийн бодлого, хичээл зүтгэлийг үнэлж аймгийн Удирдлагууд сонины хамт олныг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлжээ. Энэхүү сониныг эрхлэн гаргахад Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар дэмжлэг үзүүлсэн байна. Тэгэхээр “Үндэсний бичигтэн Дорноговьчууд” уриатай хэвлэгдэн гарч буй “Өнөөдрийн ЯЛАЛТ” сонин хөдөө орон нутгийн сонинуудын түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал болсонд талархаж байна. Монгол хүн бүр Үндэсний бичиг, хэл соёлоо дээдэлцгээе.

Д.Сумъяабазар: Төрийн албан хаагч нь иргэдтэй эелдэг, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх ёс зүйн төлөвшлийг эзэмшсэн байх ёстой
Д.Сумъяабазар: Төрийн албан хаагч нь иргэдтэй эелдэг, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх ёс зүйн төлөвшлийг эзэмшсэн байх ёстой
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.