Лалартахуйг сурвалжилсан нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 1 секунд
Лалартахуйг сурвалжилсан нь

Лалартахуйг сурвалжилсан нь

Хотын дарга Э.Бат-Үүл "лалар" гэх үгийг ярианы хэллэгт оруулж ирсэнтэй холбогдуулан энэ чиглэлээр Лалартахуйн ухаан гэх шинжлэх ухааны бүхэл бүтэн салбар бий болоодхов. Дээр үед бол 40 мянгатынхан нүүрээ алчуур, ороолт мэтээр ороочихоод "Болдоо боорцог, болсон мантуу, хужаагийн шээс" гэж лалартдаг байж. Энэ нь их эрсдэлтэй байжээ. Харин орчин үед техникийн дэвшлийг ашиглаад компьютер, интернетээр лалартах нь харьцангуй аюул багатай, эрсдэлгүйд тооцогдох болсон гэнэ. Ингээд мөхөс би вээр ажлын дүү нараар нүүрномын хаяг нээлгэж аваад лалартахуйг сурвалжилсан нь энэ болой.

Аймаг, сумаараа нэгдэж аваад жалгархадаг явдал сошиол орчинд хүртэл байдаг юм байна. Ингээд өөрийн аймгийн Говь-Алтай гэсэн бүлэгт орж ирэхэд нэгэн нөхөр УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг дахин сонгохыг уриалсан байв. Харин доор нь хуурамч бололтой зураггүй хаягнаас "юу ч хийгээгүй ш дээ" гэж лалартжээ. Пост оруулсан залуу "Ц.Дашдорж гишүүн зөндөө юм хийсэн. Нүдээ нээгээд хар л даа. Эрдэнэт сүрэг эзнээ баясгана малжуулах хөтөлбөр хэрэгжүүлээ биз дээ" гэж бичихэд лалартагч этгээд "тэр малаа буцаагаад авчихсан л байна лээ ш дээ" гэх. Цааш эрэл хайгуул хийн бэдчиж явсаар Азийн цагаан дагина гэдэгт бүлэгт ороодхов. Нилээн идвэхтэй байрын залуугаас аминчлан энд лаларистууд хэл олон байдаг, тэд хэрхэн лалартдаг тухай асуув. Дөрвөн жилийн өмнө өнөөгийн хотын дарга Э.Бат-Үүлийн зураг, нэрийг ашигласан этгээд орж ирээд "Гэр хорооллыг хаус хороолол болгоно" гэхэд нь итгэж дэмжиж байсан гэнэ. Харин АН ялж Нийслэлд өөрсдийн засаглалаа хэрэгжүүлэж эхлэхэд өнөөх хаус хороололын тухай яриа ор тас мартагдсан бөгөөд Э.Бат-Үүлийн нэрээр лалартсан болж таарах нь. Тэгхээр лаларууд зөвхөн гүтгэж доромжилдоггүй бас хошигруулдаг болж таарах нь. Цааш судлаж сурвалжлан явах замдаа бүүр ч ноцтой асуудлуудтай нүүр тулгарч эхлэв. Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшинэ гэдгээ заралсан дуучин бүсгүйг Нара-г Batbayar гэгч нөхөр ширээний хүүхэн гэж цоллоод зогсохгүй, үтрээний мэс засалд орохыг санал болгож лалартсан байгаа юм.

Лаларууд хэний ч хамаагүй зураг, нэр ашиглан лалартах үйл ажиллагаагаа явуулахдаа өөрийг нь хэн ч мэдэхгүй гэж боддог бололтой. Гэтэл өөрийнх нь эсрэг лалартаад байсан гурван хаягийг Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хуулийн байгууллагад өгч шалгуулахад нэг хаягных нь ард "Тэсо" группийн эзэн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх асан, Увс аймгийн АН-ын дарга О.Цогтгэрэл байгааг цагдаа нар тогтоогоод орхисон байгаа юм. Ямартай ч лаларуудаас айдаг цаг үе нэгэнт өнгөрч харин тэд хуулийн байгууллагаас эмээх ёстой болж байна. Саяханыг болтол лаларын ажил хийдэг нөхдүүдийг хөлсний жижиг гарууд гэж боддог байв. Гэтэл томчууд нь хүртэл ялгаагүй хуурамч хаяг нээн компьютерийн ардаас интернетээр лалартдаг болох нь Н.Алтанхуягийн зөвлөх асан О.Цогтгэрэлийн хэрэг харуулаад байх шиг.

Лалартахуйн ухааныг сурвалжилсан тэмдэглэлээ энэ хүргээд өндөрлөе.

Г.Согдбаяр

Эх сурвалж: Zaluu.com

П.Жорж: С зөвшөөрлийг эхлээд монгол компаниуддаа олгох ёстой
П.Жорж: С зөвшөөрлийг эхлээд монгол компаниуддаа олгох ёстой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.