Цахим орчинд болж байгаа дэлхийн хэмжээний том тэмцээнүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 11 секунд
Цахим орчинд болж байгаа дэлхийн хэмжээний том тэмцээнүүд

Цахим орчинд болж байгаа дэлхийн хэмжээний том тэмцээнүүд

Arslan.mn

БНХАУ-ын Ухань хотод анх дэгдсэнээр олон орныг хамраад байгаа коронавирусын улмаас олон спортын тэмцээн хойшлон цуцлагдаж, зарим том тэмцээнийг үзэгчгүйгээр хийхээс гадна цахим орчинд хийж эхлээд байгаа билээ. Энэ удаагийн спорт буландаа дэлхийн хэмжээний томд тооцогддог тэмцээний тамирчид цахим ертөнцөд хүч чадлаа сорьж өрсөлдөж байгаа талаар мэдээллийг хүргэе.

Цахим хөлбөмбөгийн аваргаар Р.Содномрагчаа тодорлоо

Монголын хөлбөмбөгийн холбоо, Электрон спортын холбооны санаачлага, “Jig Jug”, “BSB service LLC”, “SPS” телевизийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “FIFA 20 V-Premier” цахим тэмцээний эхний цуврал амжилттай зохион байгуулагдаж  энэ сарын 16-нд өндөрлөлөө. Манай хөлбөмбөгчдийн мэргэжлийн тамирчдын дунд болсон  хөлбөмбөгийн аварга шалгаруулах цахим тэмцээнд 64 хөлбөмбөгчин оролцсоноос “FC Ulaanbaatar” багийн тамирчин Р. Содномрагчаа түрүүлж “Хад” багийн тамирчин А. Дөлгөөн дэд байранд оржээ. Долоо хоног үргэлжилсэн 63 цувралаар 126 тоглолт явагдсанаар өндөрлөсөн  тэмцээний үеэр “Дэрэн ФС” багийн залуу тамирчин Бат-Од  шөвгийн наймын тоглолтод “Алдрын дайчид” багийн  Ихбаярыг 8:5 харьцаагаар хожив. Тэрээр эхний тоглолтод 4:3 харьцаагаар хожигдож байсан ч  хариу тоглолтод 5:1 хожсоноор  хагас шигшээ тоглолтод оролцох эрхтэй болсон юм. Гэвч Бат-Од  хагас шигшээ тоглолтод “FC Ulaanbaatar” багийн тамирчин Р. Содномрагчаад  8:7 харьцаагаар хожигдсоноор аваргын төлөө тоглох эрхгүй боллоо. Харин  “Хад” багийн тоглогч Дөлгөөн цахим хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд “Реал Мадрид” багийг сонгож “Андууд” багийн Бадралын “Арсенал” багийг 5:1 харьцаагаар буулган авснаар аваргын төлөө тоглох шигшээ тоглолтод тунаж үлдсэн аж. Манай улсад анх удаа мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчдын дунд зохиогдсон цахим хөлбөмбөгийн тэмцээний дараагийн  хоёр дахь цуврал тэмцээн удахгүй эхэлнэ гэж  Монголын электрон спорт холбооныхон фэйсбүүк дэх пейж хуудастаа бичжээ.

Би дахин түрүүлэхийг хүсч байна

Сан Мариногийн мотоциклийн  Гран при  аварга шалгаруулах GP виртуал уралдааны  эхний байрыг “Репсол Хонда” багийн мотоциклчин Алекс,  Маверик Виналес, Пекко Баньяя нартай хувааж эзэлжээ.  Харин түүний багийн тамирчин Марк Маркес энэ сарын 17-нд улирлынхаа анхны уралдаанд оролцсон байна. Харин Алекс Маркес эхний виртуал тэмцээнд түрүүлснийхээ дараа  Херест болсон уралдаанд II, дараагийн уралдаанд III байрт оржээ. Тэрээр энэ сарын 17-нд Мизаногийн тойрог зам дээр есөн тойргоор уралдсан цахим тэмцээнд  оролцохынхоо өмнө “Би өмнөх уралдаануудаас  бага зэрэг илүү бэлтгэл хийж байна. Бид бараг нэг зэрэг тоглож эхэлдэг энэ тоглоомонд би дасч эхэлж байна.  Мөн бидэнд их зугаатай байгаагаас гадна ингэж уралдах нь надад таалагдаж байна. Учир нь би  жинхэнэ тойрог замд уралдсанаас илүү тайван байна. Түүнээс гадна дахин Мизаногийн тойрог замд уралдахаар боллоо. Үнэндээ  миний уралдах дуртай зам биш.

Гэхдээ сайхан уралдаан болно гэж бодож байна. Зарим  зам дээр уралдахдаа бага зэрэг  сэтгэх хэрэгтэй. Алекс Маркес “Би дахин түрүүлэхийг хүсч байна. Херестэд болсон уралдаанд эхний удаа унаагүй байсан бол түрүүлэх боломж байсан” гэжээ.

Ле Манс автомашины уралдаан зургадугаар сард болно

Ле Манс 24 цагийн автомашины уралдааныг зохион байгуулагч нар өнгөрсөн гуравдугаар сард уламжлал ёсоор зургадугаар сард болдог авто ертөнцийн хамгийн том уралдааныг коронавирусын улмаас есдүгээр сарын 19-нд  хийхээр болж хугацааг нь хойшлуулсан гэж мэдэгджээ. Гэвч тэд энэ уламжлал болгон хийж ирсэн  автомашины уралдааныг хугацаанд нь  хийх гарцыг олсон байна. Тодруулбал, зургадугаар сарын 13-14-нд цахим ертөнцөд энэ уралдааныг зохион байгуулахаар болжээ. Энэ уралдааныг “L’Ouest “ автомашины клуб, Мотоспорт клуб, дэлхийн спорт уралдааны машины аварга шалгаруулах холбооноос зохион байгуулах аж.  Уралдаанд оролцох багууд дөрвөн гишүүнтэй байх ёстой бөгөөд хамгийн багадаа хоёр нь мэргэжлийн нисгэгч, видео тоглоомын хоёр сайн мэргэжилтэн байх шаардлагатай гэнэ. Тэмцээнд “Factor2” платформын тоглоомыг ашиглах бөгөөд  дээд тал нь “LMP2”, “GTE” загварын 50 машин барианаас гарах юм байна.  Мөн баг бүр жолоочоо солихыг шаардах аж.  Жолоочийн тэсвэр чадварыг сорьдог энэ уралдааны үеэр жолоочийн машинаа жолоодож уралдах хамгийн бага хугацаа нь дөрвөн цаг бөгөөд хамгийн дээд тал нь долоон цаг  жолоодох эрхтэй юм байна.  Түүнээс гадна цахим спортын энэ тоглоомонд олон жил  уралдаж хүчээ сорьж байгаа цахим спортын мэргэжлийн тоглоомчид оролцох боломжтой аж. Мөн энэ уралдааныг өмнөх бусад уралдаантай адил шууд дамжуулан үзүүлэх юм байна. Харин зохион байгуулагч нар нь энэ тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэх эрхийг олон орны телевизэд худалдах, “Youtube”,” Facebook gaming” онлайн сувгийг ашиглан хүмүүст хүргэх эсэхээ хараахан шийдээгүй байна.

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ПРОКУРОР МЕССИГ 22 САР ШОРОНД ХОРИХЫГ ШААРДАВ
ПРОКУРОР МЕССИГ 22 САР ШОРОНД ХОРИХЫГ ШААРДАВ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.