А.Мэндбаярын ялыг хэвээр үлдээсэн ч, ноцтой зарим баримтууд бүрэн шалгагдалгүй үлджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 45 секунд
А.Мэндбаярын ялыг хэвээр үлдээсэн ч, ноцтой зарим баримтууд бүрэн шалгагдалгүй үлджээ

А.Мэндбаярын ялыг хэвээр үлдээсэн ч, ноцтой зарим баримтууд бүрэн шалгагдалгүй үлджээ

Хүний амь хөнөөх нь хонь нядлахтай адил амархан болсон мэт аймшигт мэдээлэл ер тасрахгүй болов. 2013 оны 10 дугаар сарын 17-ны шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт талийгаач “Э”-г зургаан удаа буудаж алсан хэргийн эзэн А.Мэндбаярын тухай ноцтой баримт олон бий. Талийгаачийн  ар гэрийнхэн тэр бүгдийн араас мөшгөж, муухан мөрдөн байцаагчаас илүү ажиллажээ. Тэд нэлээд  хачирхалтай баримтуудыг дэлгэж байсан юм. А.Мэндбаяр нь найз бүсгүйтэйгээ хамтран хар тамхины наймаа хийдэг байсан байж болзошгүй гэх мэдээллийг  хууль хяналтынханд өгчээ. Гайхалтай нь мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй бололтой.

Саяхан Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар А.Мэндбаярт анхан шатны шүүхээс оноосон 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ. А.Мэндбаяр  уг хэргийг үйлдэхдээ байлдаааны зориулалттай гар буу авч явсан бөгөөд түүгээрээ талийгаачийг буудаж хөнөөсөн байв. Хэргийн газрын үзлэгээр харин машинд нь үлдсэн дөрвөн хүний хурууны хээний нэг нь алуурчных, нөгөө нь талийгаачийнх  гэж гарсан боловч үлдсэн хоёр хээ нь эзэнгүй хоцорсон тухай талийгчийн ар гэрийнхэн гомдол тавьж байсан юм. Гэвч Дээд шүүхийн шүүгч нар үүнийг нь бас авч хэлэлцээгүй хэмээх гомдолыг тэд сэтгэлдээ тээсээр яваа ажээ.

Б. Баяр

Tumen.mn 

Харагчин гахай өдөр
Харагчин гахай өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.