Хотын хөгжлийн корпорацийг байгуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
 Хотын хөгжлийн корпорацийг байгуулав

Хотын хөгжлийн корпорацийг байгуулав

НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан болж, Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги баримт бичиг батлах тухай, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлсэнээр хувийн хэвшлийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгож, бизнест ээлтэй орчинг бүрдүүлж, өндөр технологи бүхий бүтээгдэхүүн болон үйлчилгээтэй, Монголын баялаг түүх, соёлын өвд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлж, найрсаг, хариуцлагатай хотын үйлчилгээтэй, иргэд нь аюулгүй, тохилог орон сууцтай, тогтвортой орлоготой болох орчин бүрдэнэ гэж үзжээ.

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, нийслэлийн эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан зарим төсөл, хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран санхүүжүүлж, хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааны зохистой хэлбэрийг сонгох, бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, иргэн, хувийн хэвшлийн санаачилсан төсөл хөтөлбөрийн тооцоо судалгааг хийх, дэд бүтэц, газрын харилцааг зохион байгуулах, хамтран ажиллах төслийн нэгж байгууллага, хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдвэрлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах ажээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Иргэдийн амар амгаланг алдагдуулсан иргэнээ анхаараач ээ
Иргэдийн амар амгаланг алдагдуулсан иргэнээ анхаараач ээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.