Л.Халтар сайд Та, гар хийгээд зам мөрөө цэвэр гэдгээ БАТЛА!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 54 секунд
Л.Халтар сайд Та, гар хийгээд зам мөрөө цэвэр гэдгээ БАТЛА!

Л.Халтар сайд Та, гар хийгээд зам мөрөө цэвэр гэдгээ БАТЛА!

Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй энэ Засгийн газрын нэр сүрийг чангааж, элдэв мэдээлэлд нэр холбогддог сайд нарын нэг бол Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар юм. Бараг л өдөр бүр хэвлэлийн хуудаснаа янз бүрийн асуудалд холбогдож бичигддэг тэрбээр өчигдөр хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэхдээ “Надад идэж, уусан зүйл байхгүй. Миний гар цэвэр, мөр цэвэр. Би шалгуулахад бэлэн байна” хэмээн хэлнэ лээ.

Үнэхээр тэгээд гар, зам мөр нь цэвэр юм бол ингэж дандаа элдэв мэдээллээр хучуулж байхаар, өөртэй нь холбоотой бүх асуудлыг шалгаж, үнэн мөнийг нь тодруулж өгөөч гэсэн хүсэлтээ хууль, хяналтын байгууллагынханд тавиад нэгмөсөн эцэслэчихвэл аль аль талдаа амар гэдгийг түүнд хандан зөвлөхөд илүүдэхгүй болов уу. Нэг талаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, чухал салбар хариуцсан хүн өөртэйгөө холбоотой асуудлуудыг өөрийн хүсэлтээр шалгуулаад, гэм зэмгүй нэгэн гэдгээ нотолчихвол улс төрийн түвшинд шинэ жишиг тогтоох бөгөөд бусад улс төрчдөд үлгэр жишээ болно. Цаашлаад Л.Халтар гэдэг хүн улс төрийн тавцанд оршин тогтнож, карьераа үргэлжлүүлэхэд ч нь хэрэгтэй. Тэгэхээр Л.Халтар сайд Та, “Би гэмгүй” гэж зүгээр хэлээд өнгөрөх бус гэмгүй гэдгээ баталгаажуулсан үйлдэл хийх хэрэгтэй байна.

Бодит нөхцөл байдлыг аваад үзэхэд, түүнийг Зам, тээврийн сайдаар ажиллаж буй энэ хугацаанд шийдвэрлэгдсэн асуудал үнэндээ цөөн. Ямартаа л эрхэм сайд өөрийгөө Дарханы замтай үйлийн үрээр учирлаа гэж сэтгүүлчийн асуултад хариулж зогссоныг нь хэн хүний эгдүүцлийг төрүүлсэн.

За тэгээд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор амаргүй байсан өнгөрсөн хоёр жилд Зам, тээврийн салбарын бэлэн бус байдал нь сорилт, бэрхшээлийг даван туулахад саад тээг болж байсныг хаа хаанаа харсан.Түүнчлэн сүүлийн өдрүүдэд БНХАУ-ын талаас л бодлогоо зөөллөж буйтай холбоотойгоор нүүрсний тээвэрт ахиц гарч буй болохоос Зам, тээврийн сайдын, салбарын зүгээс дорвитой зүйлс тун бага хийж буй хэвээрээ л байна.

Эрхэм сайд өөрийнхөө өнгөрсөн хугацааны алдаа оноог ойлгож байгаа аятай зүйлийг хэвлэлийнхэнд ярьж байгаа харагдсан. Тухайлбал, тээвэрлэлтийн зардлыг нарийвчлан судлахгүйгээр БНХАУ-ын талын аманд ороод байснаа сүүлд нь тогтоосноо тэрбээр хэлж байна. Мөн цаашид халдвар хамгааллын дэглэмийг сайн сахихгүй бол нүүрс тээвэрлэлт зогсох эсэх нь тодорхойгүй байна гэхчлэн хаяагаа манасан зүйлийг сайд хэлж байна лээ. Тэгэхээр Л.Халтар сайд та хаяагаа манасан зүйл яриад байлгүй, хариуцлагаа ухамсарласан үйлдлүүд хийж, засгийн бусад яам, агентлагуудтайгаа уялдаа холбоотой сайтай ажиллаж байж л болзошгүй эрсдэлийг сөрнө гэдгээ ухаарах хэрэгтэй юм.

Сайд та, задгай нүүрс тээвэр болон тээврийн зардал бууна, буухгүй гэдгийг хэлж мэдэхгүй гэж хэлнэ лээ. Эдгээр чухал асуудлыг мэдэхгүй байлаа гэхэд, эхлээд өөрийнхөө гэм буруугүй зэрэг асуудлыг мэдээд, албан ёсоор шалгуулаад, олон нийтэд албан ёсоор мэдээлэл өгөх шаардлагатайг сануулахад илүүдэхгүй болов уу.

Tumen.mn

David Beckham-ын ууган хүү 16 нас хүрчээ
David Beckham-ын ууган хүү 16 нас хүрчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.