Олон улсын эрдэм шинжилгээний хурал нээлтээ хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 36 секунд
Олон улсын эрдэм шинжилгээний хурал нээлтээ хийлээ

Олон улсын эрдэм шинжилгээний хурал нээлтээ хийлээ


“Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөөц, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний 2-р бага хурал өнөөдөр нээлтээ хийлээ. Уг хурлыг БОНХАЖЯ, МУИС, МУБИС, Монгол Улсын шинжлэх ухааны академийн Газар зүй геоэкологийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөд АНУ, Англи, Герман, ОХУ, БНХАУ зэрэг арав гаруй орны 50 гаруй эрдэмтэн судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлж байна.

Хурлын үйл ажиллагааг нээж БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх “Хүний хүчин зүйл байгальд ихээхэн нөлөөлж байна. Дэлхийн дулаарал, уул уурхай, бэлчээрийн даац нэмэгдсэн гэсэн олон асуудлууд гамшгийн давтамжийг ихэсгэх хүчин зүйл болж байна. Манай яамны зүгээс байгаль орчинд учрах хор нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүдийг бодлогынхоо хүрээнд авч хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр энд цугласан эрдэмтэн судлаачид энэхүү тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санаа бодлоо солилцож, цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хурлаас гарах зөвлөмж, сайн туршлагыг цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах болно” гэлээ.

Мөн БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа хоёр жил тутам хийгддэг “Монгол Улсын байгаль орчны төлөв байдлын тайлан”-г хурлын үеэр эрдэмтэн судлаачдад танилцуулсан юм. Энэхүү тайлангаас үзэхэд сүүлийн жилүүдэд хур тунадасны хэмжээ долоон хувиар буурч, цөлжилтийн төлөв байдал хангай, уулархаг нутгаар их явагдаж, шороон шуурганы давтамж ихэсч, гол мөрний бохирдол улам нэмэгдсэн гэх мэт тулгамдаж буй олон  асуудлыг хөндөж эрдэмтэн судлаачдад танилцууллаа.

Энэхүү хурлын гол зорилго нь Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжилд байршил, байгалийн нөхцөл нөөц, нутаг дэвсгэрийг хэрхэн харгалзан үзэх талаар олон улсын  эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцож шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт гаргах, цаашид хамтран ажиллахад оршино.

“Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөөц, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний 2-р бага хурал хоёр өдөр үргэлжилнэ.

БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээлэлийн алба

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины IV тунг 2,367 иргэн хийлгээд байна
Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины IV тунг 2,367 иргэн хийлгээд байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.