Улаанбаатарт 11-13 градус дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Улаанбаатарт 11-13 градус дулаан байна

Улаанбаатарт 11-13 градус дулаан байна

2015 ОНЫ 5 ДУГААР САРЫН 18-НЫ 09-21 ЦАГ ХҮРТЭЛ

Малчидад зориулсан цаг агаарын мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, говь талын нутгаар салхи шуургатай байна. 2015 оны 05 дугаар сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:  Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав, Дорнод, Дарьгангын талаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор   22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 11-13 градус дулаан байна .  
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 градус дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр
Хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.