Үндсэн хуулийн өдрийн барилдаанд Д.Баасандорж түрүүлж, Э.Оюунболд үзүүрлэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 50 секунд
Үндсэн хуулийн өдрийн барилдаанд Д.Баасандорж түрүүлж, Э.Оюунболд үзүүрлэлээ

Үндсэн хуулийн өдрийн барилдаанд Д.Баасандорж түрүүлж, Э.Оюунболд үзүүрлэлээ

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 23 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд улсын заан Баасандорж, улсын гарьд Д.Рагчаагаар долоо давж, улсын харцага Э.Оюунболд улсын заан М.Өсөхбаярыг өвдөг шороодуулснаар түрүү үзүүр булаалдахаар үлдсэн юм. Ингээд улын заан Д.Баасандорж харцага Э.Оюунболдыг сэнжигний барьцнаас дотуур өшиглөж, хагалж гуд татсаар өвдөг шороодуулан түрүүллээ. Улсын заан Д.Баасандорж Үндсэн хууль батлагдсаны түүхт барилдаанд анх удаагаа түрүүлж байгаа бөгөөд энэ оны анхын Улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүллээ.

Э.Анар

Эх сурвалж: Zaluu.com

Улаанбаатар хотын хүн амын ундны усны чанарт анхаарна
Улаанбаатар хотын хүн амын ундны усны чанарт анхаарна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.