Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 60 хуудас бүхий тайлангаа УИХ-д хүргүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 60 хуудас бүхий тайлангаа УИХ-д хүргүүлжээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 60 хуудас бүхий тайлангаа УИХ-д хүргүүлжээ

Сүүлийн өдрүүдэд “Босоо хөх Монгол” бүлгэм зэрэг иргэний байгууллагуудаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “Огцор” гэсэн шаардлага тавьж, Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа билээ. Тэд гол нь “Саусгоби сэндс” компанийн гурван хүнд шүүхээс оноосон ялыг уучилсныг буруушааж байна. Мөн УИХ-д тайлангаа тавьдаггүй гэж шүүмжилж буй.  Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгч жил бүр УИХ-д ажлаа тайлагнах учиртай. Гэвч Ц.Элбэгдоржийн тайланг  2009 оноос хойш нэг ч удаа УИХ-аар хэлэлцээгүй ажээ. Харин тэрбээр тайлангаа жил бүр УИХ-д хүргүүлж байсан гээд байгаа юм. Өнгөрсөн нэг жилийн тайлангаа ч энэ сарын 6-ны өдөр  УИХ-ын Тамгын газарт хүргүүлжээ. Түүний тайланг УИХ-ын цахим хуудаст байршуулсан байна. Нийтдээ 60 хуудас бүхий тайлан тавигджээ. Харин тайланг нь УИХ-аар хэлэлцэх эсэхийг УИХ, түүний бүтцийн байгууллагууд шийдэх биз ээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

30-нд ихэнх нутгаар хур тунадас орж, хүйтрэхийг анхааруулж байна
30-нд ихэнх нутгаар хур тунадас орж, хүйтрэхийг анхааруулж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.